Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр /2023.01.12/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Энэ удаагийн башёг Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнжиж байгаа учир бусад бөхчүүдэд түрүүлэх боломж гарч ирсэн. Энэ ч утгаараа бөхчүүд эхнээсээ тодорч эхлэв.
Одоогоор озэки Такакэйшо болон Котошохо долоон даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна. Харин тэдний араас зургаан даваа, хоёр унаатай Хошорюү С.Бямбасүрэн, Дайэйшо, Оношо, Азүмарюү, Аойяама нар удаалж байна.
Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр Саданоүмиг давсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Абиг, Тамаваши Б.Мөнх-Оргил Митакэүмиг тус тус давжээ. Тэгвэл Чиёошома Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд нар өвдөг шороодов.
Холбоотой мэдээ