“Техникийн үзүүлэлт, зориулалт өндөр учир үнэтэй орж ирсэн”

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

“Техникийн үзүүлэлт, зориулалт өндөр учир үнэтэй орж ирсэн”

“Техникийн үзүүлэлт, зориулалт өндөр учир үнэтэй орж ирсэн”

Нийслэл дэх нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг Тохижилт үйлчилгээний газар хариуцдаг. Шинэ техник хэрэгслийн хангамж, хүрэлцээ муутайгаас шалтгаалж цаг агаарын онцгой нөхцөлд ТҮК-ийнхан уртасгасан цагаар ажиллах нь бий. Энэ асуудлыг хөнгөвчлөхөд анхаарч нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинэ техникүүд авсан болохыг бид өмнө нь мэдээлсэн. Гэхдээ олон нийтийн зүгээс Хятадын худалдааны томоохон сайтууд дээр байгаа үнээс тус тусгай зориулалттай машины үнэ өөр байгаад бухимдаж байгаа юм. Үүнд Нийслэлийн Хот тохижилтын газар болон тухайн нийлүүлэгч компаниас дараах тайлбарыг өглөө.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.МӨНХЦЭЦЭГ:

-Цэвэрлэгээний 28 машин бол зам, талбай  цэвэрлэдэг тусгай зориулалтын бичил машин. 2019 онд ийм машин 20 ширхэг орж ирсэн. Үүндээ үндэслэн тооцоо, судалгаа хийж, жилийн дөрвөн улиралд, тэр тусмаа 35 хэмийн хүйтэнд ажилладаг, явган зам, нуух цэвэрлэдэг эдгээр машиныг авсан. Ажилчин, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, техник технологийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага ч байсан.

Зарим хүн энэ машиныг зөвхөн цас цэвэрлэдэг гэж ойлгоод байгаа. Энэ бол зам, талбай цэвэрлэнэ.

Тухайлбал, урд талын шүүрийг нь солиод өөр өөр зориулалтаар ашигладаг. Эдгээр машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Зам, талбайн нэг үйлчлэгч 10 мянган ам.метр талбай цэвэрлэж байна. Нэг машин багадаа зургаан хүний нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэнэ.

Холбогдох судалгааг хийж байж 2022 оны төсөвт суулгаж, тодорхой тооцоо, судалгаа хийж, тендер зарлаж худалдан авсан.

Тендер зарлах үед манай эдийн засгийн алба тооцоолол гаргаж байсан. Ийм машины хувьд тоноглол, хүчин чадал, мотор зэрэг үзүүлэлтээсээ хамаараад үнэ ханш нь өөр өөр. Манайх шиг эрс тэс нөхцөлд ажиллах, мөн олон зориулалтаар ашиглаж болох тоноглол, дагалдах хэрэгсэлтэй байх, техник үзүүлэлт нь нийцсэн байх зэрэг шаардлага тавьсан.

2019 онд авсан 20 машины нэг бүрийн үнэ 141.5 сая төгрөг байсан юм билээ.  Компаниудаас ирүүлсэн үнийн саналын хамгийн дээд тал нь 148 сая төгрөг, хамгийн доод үнэ нь 80 сая орчим төгрөг, цахилгаан мотортой, хүчин чадал багатай нь бүр хямд байсан.

Боломжит хувилбаруудыг бид судалж үзээд шаардлага хангах, техникийн үзүүлэлт нь сайн, эрс тэс нөхцөлд ажиллах боломжтойг нь сонгон шалгаруулсан.

-БҮХ УЛИРАЛД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙГООР ДАВУУ ТАЛТАЙ"

Нийлүүлэгч “Батсээр” ХХК-ийн захирал Д.БАТ-ЭРДЭНЭ:

-Зам талбайн цэвэрлэгээний эдгээр машины хувьд 2022 онд үйлдвэрлэсэн, авто болон явган зам дээр явдаг, өвөл зуны аль ч улиралд ашиглах боломжтойгоороо онцлог. Хөдөлгүүрийн хувьд гурван цилиндртэй, дизель түлшээр ажилладаг, Японы “Янмар” мотортой. Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн.

Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай, илүү боловсронгуй болсон. Дизель хөдөлгүүртэй, техникийн үзүүлэлт, зориулалт нь өөр, бүх улиралд ажиллах боломжтой зэрэг давуу талтай.

Нийлүүлэгч талаас үнэ болон бүтээгдэхүүний зориулалт зэргийг судалж хамгийн боломжит сайн хувилбарыг нийлүүлсэн. Бүтээгдэхүүний үнэ дээр тээврийн зардал нэмэгдэж нэг бүрийн өртгийг тооцсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж