Балба: Онгоцны ослоор гадаадын 15 иргэн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

Балба: Онгоцны ослоор гадаадын 15 иргэн амь үрэгджээ

Балба: Онгоцны ослоор гадаадын 15 иргэн амь үрэгджээ

Балбын Похара хотын ойролцоо өчигдөр /2023.01.15/ 68 зорчигч тээвэрлэж явсан нисэх онгоц осолджээ. Зорчигчдоос гадна хөлгийн багийн дөрвөн гишүүн гээд нийт 72 хүнтэй явсан “ATR 72” онгоц нь Балбын “Yeti Airlines” компанийнх юм. 68 зорчигчийн 37 нь эрэгтэй, 25 нь эмэгтэй, гурав нь хүүхэд, гурав нь нярай байсныг Балбын иргэний агаарын тээврийн газар мэдэгдэв. Сүүлийн 30 жилийн түүхэнд болоогүй уг аймшигтай ослоор 68 хүн нас барлаа.

Үлдсэн дөрвөн хүнийг олохоор аврах баг ажиллаж байгаад харанхуй болмогц эрлээ зогсоожээ. Өнөө өглөөнөөс эрлийн ажиллагаа дахин үргэлжилж буйг албаны хүн хэллээ. Хөлгийн багийн дөрвөн гишүүн болон 53 зорчигч нь Балба улсын иргэн байжээ. Онгоцонд 15 гадаадын иргэн байсны тав нь энэтхэг, дөрөв нь орос, хоёр нь солонгос байсан. Мөн Австрали, Аргентин, Франц, Ирланд улсын иргэд байжээ.

Онгоц нийслэл Катмандугаас Похара руу нисч байсан. Похара нь хүн амынхаа тоогоор улсдаа хоёрдугаарт ордог бөгөөд Гималайн нуруу руу гарах гол гарц юм. Тус хот нь Катмандугаас баруун тийш 129 км зайд оршдог.

Онгоц хөөрөөд 18 орчим минутын дараа буюу орон нутгийн цагаар өглөөний 10:50 орчимд Похарагийн нисэх буудалтай хамгийн сүүлд холбоо барьжээ. Ингээд удалгүй Сети голын хавцалд унасан байна. Бичлэгээс харахад онгоц унахынхаа өмнө суурьшлын бүсийн дээгүүр нам өндөрт нисч байгаад бөөрөөрөө эргэж унажээ.

Ослын шалтгааныг тодруулахаар таван хүнтэй комисс томилогдон ажиллаж байна. Комисс 45 хоногийн дотор засгийн газарт тайлангаа өгөх ёстой аж.

Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Балбын засгийн газар өнөөдрийг гашуудлын өдөр болгон зарлаад байна. Түүнчлэн “Yeti Airlines”  компани өнөөдрийн бүх нислэгийг цуцлав. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Балба дахь Австралийн Элчин сайд нар эмгэнэл илэрхийлжээ.

Энэ осол нь Гималайн үндэстний түүхэнд хамгийн олон хүн нас барсан гурав дахь осол болов. Тодруулбал, 1992 оны долоо болон есдүгээр сард 113, 167 хүн нас барсан осол болж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж