Б.Мөнхтамир: МИАТ-ын онгоц ослын буулт хийгээгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

Б.Мөнхтамир: МИАТ-ын онгоц ослын буулт хийгээгүй

Б.Мөнхтамир: МИАТ-ын онгоц ослын буулт хийгээгүй

Зарим мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн Баасан гаригт /2023.01.13/-т Улаанбаатар-Сөүл чиглэлд ниссэн "МИАТ" компанийн онгоц БНСУ-ын "Инчён" олон улсын нисэх онгоцны буудалд газардаж чадахгүй, ослын буулт хийсэн гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамираас тодруулахад "Манай компанийн онгоц ослын буулт хийгээгүй. Тухайн үед БНСУ-ын "Инчён" олон улсын нисэх онгоцны буудлын зурвас манантай байсан учраас "Кимпо" гэх өөр буудалд газардсан. Ослын буулт хийгээгүй" гэв.

Тус компаниас гаргасан мэдэгдэлд 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн "ОМ301" дугаарт аяллын нислэг нь Сөүл хотын цаг агаарын нөхцөл байдал буюу Инчён олон улсын нисэх буудал орчимд өтгөн манан татан алсын барааны харагдац зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байсан тул зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллах дүрмийн дагуу Сөүл хотын Кимпо нөөц нисэх буудалд газардсан байна. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нөөц нисэх буудалд буух нь ослын буулт биш юм.
ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн цагийн хуваарь (Улаанбаатар хотын цагаар):
  • Чингис Хаан ОУНБ-аас хуваарын дагуу 07:59 цагт хөөрсөн
  • Кимпо ОУНБ-д 10:45 цагт буусан
  • Кимпо ОУНБ-аас Сөүл хотын чиглэлд 15:00 цагаас хөөрсөн
  • Инчён ОУНБ-д 15:51 цагт буусан
  • Инчён ОУНБ-аас Улаанбаатар хотын чиглэлд 17:04 цагаас хөөрсөн
  • Чингис Хаан ОУНБ-д 20:28 цагт буусан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж