Японы ерөнхий сайд асан Шинзо Абэг хөнөөсөн Тэцүяа Ямагамигийн хувийн амьдрал олны анхаарлыг татах болжээ. Тэр бүү хэл Ямагамид дурласан шүтэн бишрэгч охид гарч ирэв.
Тэд Ямагамиг хамгаалахын тулд хандив цуглуулж, хөнгөн ялны төлөө гарын үсэг цуглуулж байна. Түүнчлэн Ямагамид сэтгэлээ илчлэн, түүнийг өрөвдөцгөөж, цахим орчинд цугларцгаадаг аж. Тэднээс ярилцлага авахыг хүсэхэд эелдэгээр татгалзсан хариу өгдөг бөгөөд олны өмнө ил гарахыг хүсдэггүй.
Ямагамиг өрөвдөх сэдэл түүний хүүхэд насны амьдралаас эхтэй. Түүнийг дөрвөн настай байхад аав нь амиа хорлосон бол ах нь хорт хавдрын улмаас хараагүй болжээ. Харин ээж нь бизнесийн асар их ашиг сонирхол бүхий сүмд элсч, гэр бүлийн өмчөө шашны өргөл болгосон. Улмаар 2013 онд ах нь амиа хорлосон байна.
Ямагами ирээдүйтэй оюутан байсан ч коллежид сурах мөнгөгүй байжээ. Тиймээс Тэнгисийн цэргийн өөрийгөө хамгаалах хүчинд элссэн байна. Тэр 25 настайдаа амиа хорлохыг завджээ. Учир нь даатгалын мөнгө гэр бүлд нь тус болно гэж тэрбээр бодсон байна. Амиа хорлолт бүтэлгүйтэж, Тэнгисийн цэргээсээ ч гарсан Ямагами янз бүрийн ажил сольж хийсээр өдийг хүрчээ. Энэ мэт түүний ээдрээтэй амьдрал нь охидын өрөвдөх сэтгэлийг өдөөх болсныг “Japan today” хуудас мэдээллээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ