"Хүүхдийн мөнгө авах эрхтэй 470 мянган өрхөд мессеж илгээсэн"

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн мөнгө авах эрхтэй 470 мянган өрхөд мессеж илгээсэн"

"Хүүхдийн мөнгө авах эрхтэй 470 мянган өрхөд мессеж илгээсэн"
Иргэдийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүйг албаныхан мэдээлсэн. Тэгвэл өчигдөр /2023.01.15/ хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах боломжтой иргэдийн гар утсанд мессеж, илгээж мэдэгдсэн гэдгийг салбар яамнаас мэдээллээ.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр:
-Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор төлөвлөсөн. Хүн амын мэдээллийн санд бүртгэлтэй . Харин гар утсанд нь мессеж ирээгүй иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой. Хэрвээ танай өрхийн оноо босго шугамаас доогуур бол өмнө нь хүүхдийн мөнгө олгодог дансаараа тэтгэмжээ авна.
Шинэ оны өмнө 1 сая 250 мянга орчим буюу бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгодог байсан. Шинэ он гарснаар нийт хүн амыг 91 хувь буюу 1 сая 138 мянган хүүхдэд тэтгэмж олгохоор болсон.
"Иргэдийн гар утсанд мессеж ирээгүй бол хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хассан эсвэл бүртгэлтэй гар утасны дугаар нь буруу байсан учраас мессеж очоогүй гэсэн үг" гэдэг тайлбарыг өглөө.
Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр баталсан. Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгох юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
168
БурууБуруу
152
ТэнэглэлТэнэглэл
15
ГайхмаарГайхмаар
15
ХарамсалтайХарамсалтай
11
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж