Өмнөд Солонгост 40 машин мөргөлдсөн том осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост 40 машин мөргөлдсөн том осол гарчээ

Өмнөд Солонгост 40 машин мөргөлдсөн том осол гарчээ

Өмнөд Солонгосын хойд хэсгийн Почон хотноо өчигдөр 40 гаруй автомашин мөргөлдсөн том осол гарч, нэг хүн зүрхний шигдээс болж, өөр гурван хүн хүнд гэмтсэн байна. Осол орон нутгийн цагаар оройн 21:15 цагт Гури-Почон хотын хоорондох хурдны зам дээр гарсан байна. Ослын газар Сөүл хотоос 46 км зайтай оршдог бөгөөд гэмтсэн дөрвөн хүнийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр ослын улмаас 21 хүн хөнгөн гэмтэл авч, эмчилгээ хийлгэсэн гэв.

Онцгой байдлын газраас ослыг зохицуулахын тулд 130 гаруй алба хаагчдыг 20 гаруй техник хэрэгслийн хамт дайчлан ажиллажээ.

Одоогоор ослын шалтгаан, дүгнэлтийн талаар цагдаагийн албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч албаныхны зүгээс автозамын гадаргуу мөстсөнөөс болсон байх магадлалтай гэв.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж