Э.Оюунболд арслан эргэн ирж, Х.Цагаанбаатар зодог тайлав | News.MN

Э.Оюунболд арслан эргэн ирж, Х.Цагаанбаатар зодог тайлав

Э.Оюунболд арслан эргэн ирж, Х.Цагаанбаатар зодог тайлав

Э.Оюунболд арслан эргэн ирж, Х.Цагаанбаатар зодог тайлав

Бөхийн эргэн тойронд өнгөрсөн өдрүүдэд олон үйл явдал тохиолоо.


ҮНДСЭН ХУУЛИЙН БАРИЛДААНД УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД ТҮРҮҮЛЛЭЭ

Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн эхний барилдаанд 128 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Мон зол” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, улсын начин Н.Баярбаатар нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, аймгийн арслан Т.Дүүрэнсаран нар үлдэв.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН АНХДУГААР ЛИГИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Өсвөр, залуу бөхчүүдийн ур чадварыг ахиулах, дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд бэлдэх, клубуудын үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий чөлөөт бөхийн U17, U22 насны анхдугаар лигийн тэмцээн Чингэлтэй дүүргийн "Хайрхан" хөгжлийн төвийн спорт зааланд эхэллээ.

Монголын чөлөөт бөхөд урьд өмнө нь байгаагүй шинэлэг хэлбэрийн тус лигийн U17 насны ангилалд “Алдар” спорт хороо, Спортын төв сургууль, 73-р сургууль, Баянгол дүүрэг, “Аваргууд” академи, Төв-Арж, Налайх дүүрэг, "Төгс” дэвжээ, “Хасу-Мегастарс” клуб, “Тэх Мөнх”, "Цаст тайга" клуб гэсэн 10, U22 насанд “Алдар” спорт хороо, Спортын төв сургууль, 73-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн "MJ" клуб, Төв-Арж, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор, “Төгс”, “Хасу-Мегастарс”, “Тэх Мөнх” клуб гэсэн есөн баг тойргийн журмаар өрсөлдөж байна.

Гуравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх энэхүү лиг нь долоо хоног бүрийн Баасан гаригт зохион байгуулагдах бөгөөд эхний өдөр 17 насны хоёр, 22 насны нэгдүгээр тойргийн халз барилдаан болсон юм.

ЦУУ АЛДАРТ Х.ЦАГААНБААТАР ЗОДОГ ТАЙЛЛАА.

2023 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд болов. Тэмцээний үеэр хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимп, дэлхийн медальтан Х.Цагаанбаатар зодог тайллаа.

Тэрбээр энэ жил -90 кг-д зодоглон хүрэл медаль хүртсэн юм. Зодог тайлсан талаараа Х.Цагаанбаатар “Хорин хоёр жилийн золтой өдрүүдийн хором бүрт надтай хамт байж дээлийн минь захыг мушгиж уухайлсан дэндүү өгөөмөр Ард түмэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр албан ёсоор дэвжээндээ хүндэтгэл үзүүлж санаа амарлаа. Баярлалаа,  жүдо баярлалаа. Хамтын хүч, амжилт. Амжилтын төлөө хамтдаа” гэжээ.

Өдгөө 38 настай түүний хувьд 2004 оны Афины олимпоос мөнгө, 2009 оны Роттердамын дэлхийн аваргаас алтан медаль тус тус хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-16 103.87.255.38

Энэ хүний үзэж туулсан бэрхшээл, зовлон, хөлс, хүч хөдөлмөрийг ганц өндийгөөд хардаг ч болоосой. Бид нар бол дахин гарч ирээд юун түрүүлэх вэ. Маш их хүнд бэртэл гэмтлээ эдгээж ч амжаагүй зодог ногоон дэвжээндээ эргэн ирж байна шүү дээ. Монгол хүний мөс чанар хайшаа алга болсон юм бэ.

Avatar

Зочин 2023-01-16 192.82.84.11

Яаж туруулсний л яриад байна даа, чадлаараа даваад туруулсэн бол асуудалгуй ш дээ

Avatar

зочин 2023-01-16 202.21.115.118

Энэ бүдүүн гахай ичэж үхээсэй,мал болтлоо допинг хэрэглээд барилдах чадваргүй болоод хөлийн цэцийн шийдвэр гэгч луйвараар түрүүлчихээд ичдэггүй юм байхдаа.

Avatar

Ичиг ичиг 2023-01-16 122.201.17.118

Оюунболд арслан цолт минь! Ичиж амьдрана байгаа. Ядаж нутаг усныхаа улс төрчдийн нэр хүндийг энэ амаргүй цаг үед бодож яваачээ. Эсвэл чамайг барилд гээд тэд тулгаад байдаг юм уу? Тийм бүгдээрээ удахгүй улс төр, бөхийн дэвжээнээс явцгаах байх даа!!!

Avatar

иргэн 2023-01-16 202.21.117.210

Иргэж ирээд байхдаа яахав дээ. Сайчуудаас нэг нь ч барилдаагүй байна л ээ жижиг барилдаан.

Avatar

mgl hyyhen 2023-01-16 77.87.228.70

ichih nyyr naihgui bol oyuni homsdoltoi

Avatar

Зочин 2023-01-16 202.126.89.251

Допинг Оюунболд ингэж эргэж ирэхгүй ээ, ичих хэрэгтэй ш дээ

Avatar

сс 2023-01-16 43.228.130.138

афинааас мөнгө биш хүрэл шүү сэтгүүлчээ

Avatar

Зочин 2023-01-16 166.205.147.28

Явдаг жо Оюунболд. Бас допинг хэрэглэнэ айн . Хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж