Хорватын Ерөнхийлөгч Зоран Миланович өнгөрсөн Ням гаригт Вуковар хотод болсон хэвлэлийн бага хурал дээр “АНУ болон НАТО Украиныг ашиглан Оросын эсрэг дайтаж байна” гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Миланович Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авах нь утгагүйг тэмдэглэжээ. Тэрбээр "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг огцруулах төлөвлөгөө байж болохгүй. Тэд Слободан Милошевичийн эсрэг хориг арга хэмжээ авч байсан ч хүссэндээ хүрч чадаагүй. Тэд дайнаас дайн руу явдаг. Хэн Америкийн боол байхыг хүсэх юм бэ?" гэж хэлжээ.
Хорватын Ерөнхийлөгч өмнө нь Украины цэргийн албан хаагчдыг нутаг дэвсгэр дээрээ сургаж буй улс орнуудыг буруутгаж, эсэргүүцэж байсан аж. Тэрбээр “Тэднийг Европын холбооны хэд хэдэн оронд сургах нь аюултай үр дагаварт хүргэж болзошгүй гэдэгт итгэлтэй байна” гэж хэл байжээ.
Эх сурвалж: HINA, TASS