Алтны спот үнэ 1900 доллар давав

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

Алтны спот үнэ 1900 доллар давав

Алтны спот үнэ 1900 доллар давав

Лондоны Металлын биржид өнгөрсөн Баасан гаригт унц алт 1900 ам.доллар орчимд арилжаалагдав. Тодруулбал, алтны спот үнэ унц нь 0.7 хувиар өсч, 2022 оны тавдугаар сараас хойш анх удаа 1889.24 ам.долларт хүрчээ.

“Apmex”-д мэдээлснээр, өнөөдрийн байдлаар алтны спот үнэ өнгөрсөн долоо хоногоос 2.74 хувь буюу 51.40 ам.доллараар өсч, унц нь 1919.40 ам.долларт хүрсэн байна.

2022 онд АНУ-ын Төв банкны мөнгөний хатуу бодлого хүү тооцдоггүй алтны үнэд сөргөөр нөлөөлснөөр үнэ нь аравдугаар сар хүртэл долоон сарын турш унасан. Харин инфляци саарч, мөнгөний хатуу бодлогын мөчлөг удалгүй дуусах хүлээлт үүссэнээр алтны үнэ хурдтай өссөөр буй аж.

“Trade economics”-т мэдээлснээр, алтны ханш цаашид ч өсөх хандлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж