Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 4-9 метр.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ