Долоо хоногт 7 шуудай түлш худалдахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.15-нд нийтлэгдсэн

Долоо хоногт 7 шуудай түлш худалдахаар болжээ

Долоо хоногт 7 шуудай түлш худалдахаар болжээ

Өнгөрсөн 2020 оноос нэг айл өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш худалдах журам гарсан. Энэ журмын дагуу гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлшийг борлуулж буй. Иргэдийн зүгээс шахмал түлшний тоог ядаж, 8-9 болгох санал гомдлыг хэлж байв. Харин гэр хорооллын түлшний цэгүүдэд Даваа гаригаас энэ тоог долоо болгож, нэг шуудай түлш нэмж олгож эхлэх гэнэ.

Нийслэл хотын долоон дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллаж байна. Эдгээрт өдөртөө 2700-3100 тонн шахмал түлш нийлүүлж, нөөцөд 98 мянган тонн түлш бий гэдгийг албаныхан хэлж байлаа.

Энэ талаар "Тавантолгой түлш" компаниас тодруулахад "Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа, баталж өгсөн тооны дагуу нэг айл өрхөд зургаан шуудай шахмал түлш худалдаж байсан. Иргэдийн санал хүсэлтээр ирэх Даваа гаригаас эхлэн энэ тоог долоон шуудай түлш болгож нэмж байгаа" гэв.

Иргэд түлшээ авахдаа цахим картаар авах ёстойгоос гадна нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах нормтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж