БНСУ-ын бизнес эрхлэгчид ерөнхийлөгчийн хамтаар АНЭУ-д айлчлав

Хуучирсан мэдээ: 2023.01.15-нд нийтлэгдсэн

БНСУ-ын бизнес эрхлэгчид ерөнхийлөгчийн хамтаар АНЭУ-д айлчлав

БНСУ-ын бизнес эрхлэгчид ерөнхийлөгчийн хамтаар АНЭУ-д айлчлав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өчигдөр /2023.01.14/ Арабын нэгдсэн Эмират улсад хүрэлцэн ирэв. Энэ нь 1980 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших Өмнөд Солонгосын удирдагчийн анхны төрийн айлчлал болж байна. Юн АНЭУ-ын ерөнхийлөгч Мохамед бин Заед Аль Нахаянтай уулзана. Тэрбээр дөрвөн өдрийн айлчлалын хугацаандаа Өмнөд Солонгосын цэргийн анги болон өөрсдийн барьсан “Барака” атомын цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах юм. Энэ нь өмнөх ерөнхийлөгч Мүн Жэ Иний цөмийн зэвсгээс татгалзах бодлогыг баримталж байгаагаа дахин нотлох бэлгэдлийн арга хэмжээ ажээ.

"Оны анхны гадаад айлчлал болон Ойрхи Дорнодын аль нэг улсад хийх анхны айлчлалаараа АНЭУ-ыг сонгосон нь манай дипломат харилцааг эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ гэсэн ерөнхийлөгч Юны амлалтыг илэрхийлнэ. Энэхүү айлчлалаар бид АНЭУ-тай цөмийн эрчим хүч, эрчим хүч, хөрөнгө оруулалт, батлан ​​хамгаалах аж үйлдвэр гэсэн дөрвөн үндсэн салбарт стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Сон Хан мэдэгдэв.

Хоёр тал хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг болох эрчим хүч, зэвсэг техник, хөрөнгө оруулалт зэрэг салбарт 30 орчим санамж бичиг байгуулах эцсийн шатандаа явж байна. Эдгээрийг засгийн газар болон хувийн хэвшлийн оролцоотой үйлдэх юм. Түүнчлэн Өмнөд Солонгосын зэвсгийг АНЭУ-д экспортлох хэлэлцээрийг зарлахаар төлөвлөж байна.

Юныг Өмнөд Солонгосын 100 орчим бизнесийн төлөөлөгч дагалдан яваа бөгөөд тэд АНЭУ-ын бие даасан баялгийн сангуудтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцахаар төлөвлөж буй. Тухайлбал, "Samsung Electronics", "Intel", "Hyundai", "Sony" зэрэг томоохон компанийн удирдлагууд Юныг дагалдаж байна.

Юны Мягмар гаригт Швейцарийн Цюрих хотод айлчлах ба үргэлжлээд Лхагва, Пүрэв гаригт болох Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор Давос руу явна. Давост тэрбээр дэлхийн томоохон компаниудын гүйцэтгэх захирлуудтай уулзаж, хямралыг даван туулах, тогтвортой өсөлтийг хангахын тулд засгийн газар, хувийн хэвшил хамтран ажиллах арга замын талаар ярилцах юм.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж