Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2023.01.15-нд нийтлэгдсэн

Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч чанга хэвээр байна.

2023 оны нэгдүгээр сарын 16-наас 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Энэ сарын 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж