Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 31 километрийн зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт нэгдүгээр сарын 15-ны 00:53:47 цагт болжээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр тус сумаас зүүн зүгт 15 километрийн зайд 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт энэ сарын 14-ний 15:41:33 цагт болсон байна.
Өнгөрсөн жил Монголын нутаг дэвсгэр дээр 6.5 магнитудын газар хөдлөлт сүүлийн үед хэд хэд ажиглагдсан аж. Энэ нь 7 магнитудын газар хөдлөх, томоохон эрсдэл үүсэх дохио болж магадгүйг мөн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс анхааруулж байв.