Медведев Японы Ерөнхий сайдыг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.01.15-нд нийтлэгдсэн

Медведев Японы Ерөнхий сайдыг сүрдүүлэв

Медведев Японы Ерөнхий сайдыг сүрдүүлэв

ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өчигдөр /2023.01.14/ Японы ерөнхий сайд Фүмио Кишидаг АНУ-д гутамшигтайгаар захирагдаж байна гэж буруутгалаа. Мөн Кишидаг гэдсээ хүүлэх хэрэгтэй гэж хэлэв. Энэ нь Медведевийн цочирдуулсан, өдөөн хатгасан мэдэгдлүүдийн сүүлчийнх болж байна.

Японы ерөнхий сайд Фүмио Кишида барууны орнуудаар долоо хоног айлчилсан. Тэрбээр Баасан гаригт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзжээ. Энэ уулзалтын дараа “Орос улс Украинд цөмийн зэвсэг ашиглах аливаа үйлдэл гаргавал энэ нь хүн төрөлхтөний эсрэг дайсагнасан үйлдэл болно гэдгийг бид хоёрдмол утгагүйгээр мэдэгдэж байна” гэсэн хамтарсан мэдэгдлийг тэд гаргасан.

“Энэ бол Хирошима, Нагасакигийн хохирогч болсон олон зуун мянган япон хүнээс урвасан мэдэгдэл. Кишида үүний төлөө америкчуудаас наминчлал шаардахын оронд өөрийгөө тэдний үйлчлэгч болгож харуулж байна. Ийм ичгүүрийг хара-кири буюу гэдсээ хүүлж, амиа хорлож байж л арилгах боломжтой” гэж Медведев мэдэгджээ.

Медведевийг нэгэн цагт барууны чиг баримжаатай, шинэчлэгч гэж үздэг байв. Гэвч ОХУ-ын арми Украинд довтолсноос хойш түүний өдөөн хатгасан эсэргүү мэдэгдлүүд анхаарал татах болсон юм. Тэрбээр өдгөө ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч даргаар ажилладаг бөгөөд Путины ойрын холбоотон.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж