Украины 3 том хот пуужингийн цохилтод өртлөө

Хуучирсан мэдээ: 2023.01.15-нд нийтлэгдсэн

Украины 3 том хот пуужингийн цохилтод өртлөө

Украины 3 том хот пуужингийн цохилтод өртлөө

Киев хотод өчигдөр /2023.01.14/ өглөө хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болсныг хотын цэргийн захиргаа мэдэгдэв. Дэлбэрэлтэд дэд бүтцийн зарим байгууламж өртсөн. Тодруулбал, зүүн захын эрчим хүчний байгууламжууд дэлбэрэлтэд өртсөнийг хотын дарга Виталий Кличко мэдэгдээ. “Днипровский дүүрэгт дэлбэрэлт боллоо. Бүх алба хаагч хэргийн газар руу явлаа. Та бүхэн хоргодох байрнаасаа бүү гараарай” гэж Кличко телеграмдаа бичжээ.

Түүнчлэн хотын баруун захын, хүн оршин суудаггүй Холосыйвский дүүрэгт нэг пуужин унасан байна.

Киев хотын цэргийн захиргааны дарга Олексий Кулебагийн мэдэгдсэнээр дэлбэрэлт өглөөний 06:00 цагийн орчимд болжээ. Одоогоор хүний амь хохирсон талаар мэдээлэл алга байна. Хотын дээгүүр өтгөн утаа манан бүрхсэн харагдаж байгааг “CNN” агентлаг мэдээллээ.

Гэтэл Киев дэх дэлбэрэлтийг Оросын армийн үйл ажиллагаанаас болоогүй гэж Украины армийн командлагч Олександр Павлюк мэдээлжээ. “Хэрвээ аюул заналхийлсэн бол дохиолол дуугарах байсан. Ямар учиртай дэлбэрэлт болсныг дараа тусад нь мэдээлнэ” гэж тэр хэлэв.

Нийслэлээс гадна Запорожье, Харьков хотуудад өчигдөр өглөө дэлбэрэлт болжээ. “Дайсан Запорожье руу дахиад дайрлаа. Дэлбэрэлтийн талаар болон хүний амь эрсэдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан хүлээж аваагүй байна” гэж Запорожье хотын зөвлөлийн нарийн бичгийн дараг Анатолий Куртев хэллээ.

Цэргийн захиргааныхан зүүн хойд хэсгийн Харьков хотын иргэдийг хоргодох байранд орохыг шаардав. “Харьковын оршин суугчид аа, анхаараарай. Хоргодох байранд орцгооно уу. Эзлэн түрэмгийлэгчид дахин дайрлаа” гэж цэргийн захиргааны төлөөлөгч Олех Сынехубов телеграмдаа бичжээ. Харьков хотын дарга Ихор Тереховын мэдээлснээр оросууд дөрвөн “S-300” пуужингаар довтолсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж