Ахлах тогооч Баринов дайныг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2023.01.15-нд нийтлэгдсэн

Ахлах тогооч Баринов дайныг эсэргүүцэв

Ахлах тогооч Баринов дайныг эсэргүүцэв

ОХУ-ын жүжигчин Дмитрий Назаров эхнэр Ольга Васильевагийн хамтаар А.П.Чеховын нэрэмжит Москвагийн урлагийн театраас халагджээ. Учир нь Дмитрий Назаров нь Украин дахь дайныг эсэргүүцсэн тул театрын захиргаа ийм шийдвэр гаргасан байна. Ажлаас халах тухай тушаалд театрын уран сайхны удирдагч Константин Хабенский гарын үсэг зуржээ. Дараа нь жүжигчдийг халсан тухай мэдээллийг Театрын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд захирал Вадим Верник батлав.

Харин Назаров өөрөө энэ талаар огт мэдээгүй байжээ. Баасан гаригийн орой тэр “Ямар сонирхолтой юм бэ? Би энэ талаар юу ч мэдээгүй. Өлөн элгэн дээрээ шар мэдээ уншиж болохгүй шүү” гэж бичсэн байна.

Тэрбээр дайны эсрэг бичлэгүүдийг байнга “Youtube” сувагтаа байршуулж, шүлэг уншдаг. Хамгийн сүүлд л гэхэд “Бид Оросын залуусыг алдаж байна. Удмын сан шороо тоостой хутгалдаж байна” гэж шүлэглэж байв.

Түүний байр суурьтай холбоотойгоор хоёрдугаар сарын 1-нд Нижний Тагил хотод тоглох жүжгийг нь хүртэл цуцалжээ. Дайныг дэмжигч Z идэвхтнүүд түүний тоглолтыг цуцлахыг удаа дараа шаардаж байсан.

Дмитрий Назаров нь Оросын ахмад үеийн хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд Санта Клаусын дүрийн албан ёсны жүжигчин юм. Мөн “Гал тогоо” олон ангит киноны од буюу ахлах тогооч Виктор Баринов гэдгээр нь бүх дэлхий түүнийг мэднэ.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
19
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж