Төв талбайд "гэрэл асаая" тайван жагсаал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.14-нд нийтлэгдсэн

Төв талбайд "гэрэл асаая" тайван жагсаал үргэлжилж байна

Төв талбайд "гэрэл асаая" тайван жагсаал үргэлжилж байна

Төв талбайд 22 өдөр жагссан иргэдийн тэмцэл дуусаагүй гэдгийг жагсагчдын төлөөлөл илэрхийлж байсан. Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-наас түр хугацаанд зогссон. Тэгвэл өнөөдөр /2023.01.14/ иргэд үзэл бодлоо илэрхийлэхээр төв талбайд "Гэрэл асаая" жагсч байна.

Жагсагчид Засгийн газарт хэд хэдэн удаа шаардлага өгсөн бөгөөд шаардлагын хариуг ч тухай бүрд нь Засгийн газраас өгсөн. Тодруулбал, иргэдийн шаардлагын хариуг Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар өгсөн ч хулгайчдад бодит хариуцлага тооцох хүртэл тэмцэх хэвээрээ гэсэн юм.

Ингэхдээ ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Түр хороонд салбар бүрийн төлөөллөөс гадна залуучууд багтаж, төрд дуу хоолойгоо хүргэх аж.

Нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн жагсаалын үеэр 50 мянган хүний гарын үсэг цугларчээ. Тэдгээр иргэд эрх баригчид руу хандсан бус зөвхөн нүүрсний хулгайчдад хандсан шаардлагыг тавьж байгаа юм. Жагсаалд төв талбайгаас гадна орон нутаг болон олон улсад байгаа монголчууд нэгдсэн. Тиймээс цахимаар санал хүсэлт, шаардлагыг мөн өгсөн байна. Тиймдээ ч тайван замаар үргэлжлүүлсэн жагсаалыг хулгайч нарт хэзээ хариуцлага тооцно, тэр цагт албан ёсоор дуусгана гэдгээ мэдэгдлээ.

Иргэд лаа барьж жагсаалд нэгдэж, тэмцлээ илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж