Өмнөд Солонгост бичиг баримтгүй амьдарч буй гадаадын 32 мянга гаруй иргэн өршөөлийн тусгай хөтөлбөрийн дагуу өнгөрсөн онд тус улсыг орхин гарсан байна.
Тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлснээр тус улсад “харласан” бичиг баримтгүй 410,000 орчим гадаадын иргэн байгаагийн 8 орчим хувь нь буюу 32,026 нь өнгөрсөн жил нутаг буцжээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ноос хэрэгжиж байгаа одоогийн хөтөлбөр ирэх хоёрдугаар сарын 28-нд дуусна.
Хөтөлбөрийн хүрээнд Өмнөд Солонгосоос сайн дураараа гарсан хүмүүс 30 сая вон (24,000 ам.доллар) хүртэлх торгууль төлөхөөс чөлөөлөгдөж, энд буцаж ирэхийг зөвшөөрнө.
Яамны мэдээллээр, өнгөрсөн есдүгээр сард бичиг баримтгүй гадаадын оршин суугчдын тоо 412,000 гаруй болж нэмэгджээ. Одоогоос 10-хан жилийн өмнө энэ тоо 180 мянгаас доош байсан.
Ийм мэдээ нь Өмнөд Солонгосын иргэншилтэй 2 сая гаруй гадаадын иргэнтэй ч угсаатан зүйн өөрчлөлтөд эмзэг ханддаг зарим солонгосчуудын санааг зовоож байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES
ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ БҮХ УЛСУУД ЦАГААЧЛАЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА. 2023-01-14 66.181.191.228
УГААСАА ИРЭЭДҮЙД ТУН УДАХГҮЙ ЭНЭ УЛС ОРОН ДАМЖИЖ АМЬДАРДАГ ЦАГААЧЛАЛ ГЭДЭГ ЭНЭ ЗҮЙЛ БАЙХГҮЙ БОЛОХ ЮМ ГЭНЭ ЛЭЭ. ЦУС ХОЛИЛДОЖ АЛЬ ҮНДЭСТЭН НЬ ХАР ШАР НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХҮМҮҮС ДЭЛХИЙД ОЛНООРОО ӨСӨЖ ҮРЖИЖ БАЙГАА НЬ ЯГ ҮНЭНДЭЭ БАЙГАЛИЙН ХУУЛИЙГ ҮГҮЙСГЭЖ БАЙГААТАЙ АДИЛ ЮМ ГЭСЭН. БУРХАН ХҮНИЙГ АНХ ИНГЭЖ ТӨЛӨВЛӨЖ БҮТЭЭГЭЭГҮЙ ШҮҮ. ДЭЛХИЙ ДЭЭР ЦЭВЭР ЦУСАН УДМЫН ЦУЛ ҮНДЭСТНЭЭС БҮРДСЭН ХҮМҮҮС ИРЭЭДҮЙД АМЬДАРНА ГЭЖ БИ НЭГ НОМНООС УНШИЖ БАЙСАН.
Хашраадаг Монголчууд... 2023-01-14 202.126.89.198
Монголчууд Солонгост олноороо очиж хашраасаар цаадуул нь бүр жигшжээ….
Ай хөөрхий Монголчууд эх нутагтаа хэдэн биесээ хашрааж хашраачихаад Дэлхийг тойрч гадаадуудыг хашраахаар дайлаар мордоцгооно…..
Өмнөд Солонгосын цагаачлалын алба ч бас хатуу шүү. 2023-01-14 66.181.190.52
Өмнөд Солонгосчуудын зөвөө. Өөрийн угсаатан зүйгээ хамгаалсан нь дээр дээ.