БНСУ: Харласан иргэдийг нутаг буцвал торгохгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.14-нд нийтлэгдсэн

БНСУ: Харласан иргэдийг нутаг буцвал торгохгүй

БНСУ: Харласан иргэдийг нутаг буцвал торгохгүй

Өмнөд Солонгост бичиг баримтгүй амьдарч буй гадаадын 32 мянга гаруй иргэн өршөөлийн тусгай хөтөлбөрийн дагуу өнгөрсөн онд тус улсыг орхин гарсан байна.

Тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлснээр тус улсад “харласан” бичиг баримтгүй 410,000 орчим гадаадын иргэн байгаагийн 8 орчим хувь нь буюу 32,026 нь өнгөрсөн жил нутаг буцжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ноос хэрэгжиж байгаа одоогийн хөтөлбөр ирэх хоёрдугаар сарын 28-нд дуусна.

Хөтөлбөрийн хүрээнд Өмнөд Солонгосоос сайн дураараа гарсан хүмүүс 30 сая вон (24,000 ам.доллар) хүртэлх торгууль төлөхөөс чөлөөлөгдөж, энд буцаж ирэхийг зөвшөөрнө.

Яамны мэдээллээр, өнгөрсөн есдүгээр сард бичиг баримтгүй гадаадын оршин суугчдын тоо 412,000 гаруй болж нэмэгджээ. Одоогоос 10-хан жилийн өмнө энэ тоо 180 мянгаас доош байсан.

Ийм мэдээ нь Өмнөд Солонгосын иргэншилтэй 2 сая гаруй гадаадын иргэнтэй ч угсаатан зүйн өөрчлөлтөд эмзэг ханддаг зарим солонгосчуудын санааг зовоож байна.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж