Жил бүр зохион байгуулдаг “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээ нэгдүгээр сарын 21-22-нд Хар ус нуурын эрэгт болно. Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотоос хөдөө рүү хийх шилжилтийг нэмэгдүүлэх зорилгоор бүх аймгууд Засаг даргын орлогч, дэд сайд нар оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилсон. Нэг үгээр хэлбэл аймгууд хоорондоо өрсөлдөж байгаа гэсэн үг. Яаж сайн боловсон хүчинтэй болж, аж ахуйн нэгжүүдийг орон нутагтаа татах вэ гэж. Тийм болохоор нэгдүгээр сарын 19, 20-нд "InvestKhovd" хөрөнгө оруулалтын чуулганыг хийж, араас нь “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулна гэдгийг тус аймгийн Засаг дарга Э.Болормаа хэлсэн юм.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Хар ус нуурын эрэг аймгийн төвөөс 30 минут засмал замаар явж хүрдэг газар байна.
Нуурын эрэг дээрх хоёр метр зэгс нь зундаа очиход хүндрэлтэй байдаг бол өвөл нуур хөлдөхөд очиж үзэх боломжтой болдог. Үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Гадаад, дотоодын 13-15 мянган хүн хүлээн авахаар төлөвлөж байгаа аж. Мөсний баярын хөтөлбөр гарсныг танилцуулж байна.
Мөсний баяр зохион байгуулснаар олон угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
2023.01.21
- 10:00-12:00 цаг: "Мөнгөлөг шагшуурга-2023" цас мөсний баярын нээлт
- 13:00-17:00 цаг: Монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа
- 13:00-15:00 цаг: Тэмээний уралдаан
2023.01.22
- 09:00-16:00 цаг: Монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа
- 11:00-14:00 цаг: Адуучин үзүүлбэр
- 14:00-15:00 цаг: Олон угсаатны өвлийн гоёл үзүүлбэр
- 16:00-19:00 цаг: Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ, “Sunset show”арга хэмжээ
- Түүнчлэн, тус баярт ирсэн иргэд 10:00 цагаас 17:00 цаг хүртэл:
Мөсөн сур харвааны үйлчилгээ
- Угсаатны гэрүүдэд Алтайгаа магтъя язгуур урлагийн үзүүлбэр
- Олон угсаатны хоолны үйлчилгээ
- Ховдод үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа
- Морин чарганы үйлчилгээ
- Бүргэдийн үзүүлбэр
- Тэшүүрийн үйлчилгээ
- Монгол хоточ нохойн танилцуулах үзэсгэлэн
- Дөрвөн дугуйт мөсний мотоциклийн үйлчилгээг авах боломжтой аж.