Хятад улс хилийн цэргийн тоогоо нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.14-нд нийтлэгдсэн

Хятад улс хилийн цэргийн тоогоо нэмэгдүүлжээ

Хятад улс хилийн цэргийн тоогоо нэмэгдүүлжээ

Энэтхэгийн Аруначал Прадеш мужийн ойролцоох хил дээр Хятадын цэргүүдийн тоо бага зэрэг нэмэгдсэн ч тус хүчнийхэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж Энэтхэгийн армийн генерал Манож Панде мэдэгдэв.

Энэтхэг- Хятадын хил орчмын нөхцөл байдал тогтвортой байгаа ч "урьдчилан таамаглах аргагүй" гэж армийн дарга Нью Делид болсон Армийн өдрийн өмнөх хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ, хилийн маргаан, зөрчилтэй холбоотойгоор Энэтхэгийн арми Хятадтай хэлэлцэж буй долоон асуудлын тавыг нь шийдэж чадсан.

“Бид цэргийн болон дипломат түвшинд ярилцсаар байна. Ямар ч гэнэтийн нөхцөл байдлыг даван туулах хангалттай нөөц бидэнд бий" гэж тэрбээр хэлжээ.

Хоёр улс 2020 оны тавдугаар сараас хойш Жамму ба Кашмирын Ладак дахь Хятад, Энэтхэгийн де-факто хил болох Бодит хяналтын шугамын (LAC) дагуу зөрчилдөөнтэй байгаа юм.

2020 оны зургадугаар сард хилийн мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20, Хятадын дөрвөн цэрэг амиа алдсан юм. Хоёр тал хэд хэдэн удаа хэлэлцсэний эцэст хил дээрх хурцадмал байдал намжсан.

Эх сурвалж: Anadolu Agency

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж