Хятадад Covid-19 халдварын оргил үе 3 сар үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.14-нд нийтлэгдсэн

Хятадад Covid-19 халдварын оргил үе 3 сар үргэлжилнэ

Хятадад Covid-19 халдварын оргил үе 3 сар үргэлжилнэ

Хятад улсад COVID-19 халдварын оргил үе нь хоёроос гурван сар үргэлжлэх төлөвтэй байгааг вирус судлаачид анхааруулжээ. Энэ сарын 21-нд болох Цагаан сарын баяраар  Хятадыг олон зуун сая хүн төрөлх хот руугаа зорчиж байгаа тул хөдөө орон нутагт халдвар нэмэгдэх төлөвтэй байна.

Хятад улс өнгөрсөн сард улс орон даяар түүхэн эсэргүүцлийг өдөөсөн вирусийн эсрэг хатуу дэглэмээс гэнэт татгалзаж, өнгөрсөн Ням гаригт хилээ нээсэн.

Хөл хориог огцом цуцалсан нь Хятадын 1.4 тэрбум хүн амд вирусийн халдвар эрчимтэй тархаж эхэлсэн. Хятадын хүн амын  гуравны нэгээс илүү нь халдварын дэгдэлт дээд цэгтээ хүрсэн бүс нутагт амьдардаг гэж төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. “Гэвч дэгдэлтийн хамгийн муу үе хараахан дуусаагүй байна” гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах эпидемиологич асан Зенг Гуан анхааруулжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөн баярын амралтын өдрүүдээр аялахаас үүдэлтэй эрсдэлийн талаар анхааруулсан. Хятад улс COVID-ийн улмаас нас барсан тоог дарсан гэж НҮБ-ын агентлаг мэдэгдсэн боловч халдварын дэгдэлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгааг сайшаасан байна.

АНУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сард хурдацтай тархсан Омикроны дэд хувилбар болох “XBB.1.5”-ын халдварын нэг тохиолдлыг Хятадын вирус судлаачид Баасан гаригт илрүүлснээ мэдэгджээ.  ДЭМБ-ын эрдэмтэд уг дэд хувилбарыг хамгийн халдварламтгай гэж тодорхойлсон. Эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт тав буюу түүнээс цөөн хүн нас барсан тухай мэдээлсээр байгаа ч оршуулгын газруудын урт дараалал, хөл хөдөлгөөн ихтэй эмнэлгүүдээс гарч буй цогцосны тоотой мэдээ нь  зөрж байна.

Хятад улс Даваа гаригаас хойш COVID-ийн нас баралтын талаар мэдээлээгүй байна. Албаны хүмүүс халдварын мэдээллийг өдөр бүр шинэчлэхээс илүүтэйгээр сар бүр хийхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгджээ.

Хэдийгээр олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэ онд дор хаяж нэг сая хүн COVID-тэй холбоотойгоор нас барна гэж таамаглаж байсан ч тахал эхэлснээс хойш Хятад улс 5,000 гаруй хүн нас барсан нь дэлхийн хамгийн бага нас баралтын нэг болжээ.

Нэгдүгээр сарын 8-нд Хятад улс хилээ нээснээс хойш өдөрт дунджаар 490,000 хүн хилээр орж, гарч байгаа  нь тахлын өмнөх үеийн дөнгөж 26 хувьтай тэнцэж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж