Халиа, тошингийн асуудлыг шийдэхэд 330 тэрбум хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.14-нд нийтлэгдсэн

Халиа, тошингийн асуудлыг шийдэхэд 330 тэрбум хэрэгтэй гэв

Халиа, тошингийн асуудлыг шийдэхэд 330 тэрбум хэрэгтэй гэв

Нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт халиа, дошин үүссэн байна. Эдгээр халиа гүйсэн мөсийг цэвэрэлэхэд 330 тэрбум төгрөг шаардлагатайг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Хотын захиргаа болон дүүргийн удирдлагууд, Онцгой байдлын ерөнхий газраас үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Захирагчийн ажлын албанаас нийт дүүргүүдэд санхүүжилтийг гаргаж өгч, нэгдсэн зохион байгуулалттай ажиллахаар тогтсон.

Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд халиа дошин үүсэх эрсдэл өндөр.

Халиа тошин үүсэх эрсдэлтэй газруудад нийт 200 гаруй айл өрх байна. Улаанбаатар хот одоогийн байдлаар төсвийн хувьд хүнд байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил нийт 26 тэрбум төгрөг тавьсан. Энэ бол хоёр сургууль барих мөнгө гэсэн үг. Гэхдээ бид олон жил тулшамдсан халиа дошинг зайлуулах ажлыг Геодизи, барилга байгууламжийн газар зохион байгуулж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж