НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гаригт болно | News.MN

НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гаригт болно

НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гаригт болно

НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гаригт болно

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирлыг ирэх Лхагва гаригт /2023.01.18/ 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг нэгдүгээр сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах юм.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.

НӨАТ-ын баримттай холбоотой Сангийн сайд Б.Жавхлан, “НӨАТ-ын сугалааны системийг цахимжуулж, ил тод болгосон. Иргэдийн зүгээс зарим сар супер азтан таарсангүй гэдэг шүүмжлэлийг өгдөг. Одоо бүх азтан тодорно. Олон баримт уншуулах тусам таны хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар бүр сугалаанд өгөх хонжворын сан нэмэгдэнэ гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-14 202.21.108.21

БУЦААН ОЛГОЛТЫГ 2% БАЙГААГ НЭМЭЭД 8% БОЛГОМООР БАХЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2023-01-14 202.55.188.119

Ene luivariig odoo boliulaachee

Avatar

Зочин 2023-01-14 64.119.16.204

аз эвээг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж