Нийгмийн харилцаанд өргөн хэрэглэдэг тулгуур ойлголтуудыг тодорхойлох судалгааны ажлын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2023.01.14-нд нийтлэгдсэн

Нийгмийн харилцаанд өргөн хэрэглэдэг тулгуур ойлголтуудыг тодорхойлох судалгааны ажлын нээлт боллоо

Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ нь “Танин мэдэх аргачлалд суралцах зорилготой залууст сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар харилцан үнэ цэн бүтээдэг талбар байна” гэсэн эрхэм зорилготойгоор тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь системийн инженерчлэлийн аргачлал ашиглан нийгэмж тулгамдаж буй асуудлуудад шийдэл санал болгох судалгааны ажлыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Нийгмийн харилцаанд өргөн хэрэглэдэг тулгуур ойлголтуудыг тодорхойлж, уялдаатай тайлбар боловсруулах ажлыг эхлүүлж байгаа юм байна.

Судалгааны ажлыг санаачилан хэрэгжүүлэх болсон шалтгаан нь нийгмийн зорилгыг хэрэгжүүлэгч талууд нэгдсэн ойлголт байхгүй учраас хүн болгон өөрийнхөөрөө тайлбарладаг, зөрчилдөөнтэй тэр олон ойлголтын зөрүү нь яваандаа хэрүүл, бухимдал гэх мэт  нийгмийн асуудлуудыг үүсгэх шалтгаан нь болдог. Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд суурь ойлголт тодорхойлох нь бодлого хоорондын уялдаа холбоог хангах, оролцогч талуудыг нэгдсэн ойлголтоор хангах, үр дүнг бодитоор хэмжиж үнэлэхэд ихээхэн ач холбогдолтой. Энэ нь зөвхөн бодлого боловсруулагчид бус Монгол улсын нийт иргэдэд нийгэм, эдийн засгийн суурь ойлголтуудын талаар нэгдсэн ойлголтыг өгч, бодлогын хэрэгжилтийг шат шатанд ойлголтын зөрүүгүй хангах боломжийг бүрдүүлнэ хэмээн үзэж байгаа аж.

Судалгааны багийн судлаачдыг нээлттэй сонгон шалгаруулсан бөгөөд судалгааны ажлыг  салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 13 мэргэжлийн 15 судлаачтай багаар 1 жилийн хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байгаа ажээ.

Судалгааны ажилд санхүүжүүлэгчээр Гүнд Хэлткэр Энд Эдүкэшн сан ТББ, арга аргачлалаар ТУС Солюшн ХХК нар тус тус дэмжин ажиллаж байгаа ба судалгааны ажлын үр дүнд нийгмийн харилцаанд өргөн хэрэглэдэг тулгуур ойлголтуудын тайлбар толь бичиг гарах юм.

Уг ажлын нээлт нь өчигдөр 2023 оны 01 дүгээр сарын 13-нд буюу Үндсэн хуулийн өдрөөр тохиож байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж