Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” батлагдаж, Монголын хөрөнгийн бирж хэрэгжилтийг нь хангах үүднээс холбогдох бэлтгэл ажлуудыг хийж байгаа ажээ.
Бэлтгэл ажлын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг арилжааны системд бүртгэж эхэлсэн байна. “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу худалдан авах санал гаргагч нь www.comex.mse.mn цахим системд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлэх юм байна. Үүнд:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
Оршин суугаа улсын татвар төлөгчийн гэрчилгээ, татвар төлөгчийн дугаар;
Харилцагч банкны дансны тодорхойлолт;
Гадаад хэл дээрх баримт бичгийг Англи хэл дээрх албан ёсны орчуулгын хамт.
МХБ нь системд бүртгүүлсэн худалдан авах санал гаргагчдын материалыг хянаж үзээд, шаардлагатай бол тодруулга авахаар холбогдох ба системд материал бүрэн оруулсныг үндэслэн дуудлага арилжаанд оролцох эрх олгох аж.
Системд бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар Монголын хөрөнгийн биржийн info@mse.mn; Mongolian Stock Exchange – Монголын Хөрөнгийн Бирж | Facebook эсвэл 11-313747 утсаар холбогдож, мэдээлэл авч болох ажээ. Худалдан авагчаар бүртгүүлэх зааврыг ЭНД-ээс үзэх боломжтой юм.
Холбоотой мэдээ