Биржийн туршилтын арилжаагаар нийт 12800 тонн нүүрс борлуулав

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Биржийн туршилтын арилжаагаар нийт 12800 тонн нүүрс борлуулав

Биржийн туршилтын арилжаагаар нийт 12800 тонн нүүрс борлуулав

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам" батлагдсан. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа Монголын Хөрөнгийн Биржээр 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан экспортын нүүрсний цахим арилжааны эхний туршилтын дуудлага арилжааг амжилттай зохион байгуулав.

Энэхүү  туршилтын дуудлага арилжаагаар, худалдах талаас хоёр багц буюу нийт 12800 тонн нүүрс худалдах санал ирүүлжээ. Нэг удаагийн хэлцлээр хоёр багц нүүрс амжилттай арилжиж, арилжаагаар дуудах үнэ 12.2 хувиар өссөн байна. Тодруулбал, Монголын нүүрс экспортлогч "Энержи ресурс" ХХК 12800 тонн коксжих нүүрсийг Гашуунсухайт боомтын терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр тонныг нь 1290 юань буюу өнөөдрийн ханшаар 187 ам.доллараар борлуулсан байна.

УИХ өнгөрсөн 2022 онд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Энэ хууль дагуу энэ сард хэд хэдэн туршилтын арилжаа зохион байгуулах ажээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахын давуу тал нь худалдан авагч биржийн арилжаанд өөрөө оролцож, бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр борлуулах боломжтой юм.

Ирэх хоёрдугаар сарын 1-нээс "Эрдэнэс-Тавантолгой" зэрэг томоохон уул уурхайн компаниуд биржээр нүүрс, зэс, алт зэрэг эрдэс бүтээгдэхүүнийг биржээр борлуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж