Гадаадын улс руу явах иргэний ПСР шинжилгээний төлбөр 50 мянга

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Гадаадын улс руу явах иргэний ПСР шинжилгээний төлбөр 50 мянга

Гадаадын улс руу явах иргэний ПСР шинжилгээний төлбөр 50 мянга

Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс нээсэн. Иргэд хилээр гарахын тулд 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, "сөрөг" гэсэн хариу гарсан байх шаардлагатай. Харин Хятадын талаас орж ирэх зорчигчид шинжилгээ өгөхгүй, асуумж бөглөх байдлаар зохицуулсан. ХӨСҮТ-ийн дотоодын ПСР шинжилгээний үнэ 35 мянган төгрөг байгаа бол гаднын улс руу явах иргэдийн шинжилгээний төлбөр 50 мянган төгрөг байна.

БНХАУ хилээ нээсэнтэй холбоотойгоор манай улсаас аялах иргэдээс шаардах шинжилгээ болон Covid-19-ийн нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодрууллаа.

Тус төвийн хэвлэлийн ажилтан “Халдварт өвчин судлалын үндэсний төв ПСР шинжилгээг өглөөний 08.30-11.00 цагийн хооронд авч байна. Тухайн шинжилгээний хариу шинжилгээ өгсөн өдрийн 20.00 цагт гарч байна. Энгийн дотоодын ПСР шинжилгээний төлбөр 35 мянган төгрөг бол гаднын улс руу явах иргэдийн шинжилгээний төлбөр 50 мянган төгрөг.

Өнөөдөр /2023.01.13/-ийн байдлаар өдөрт 300-400 хүний шинжилгээ авах боломжтой байна. Харин цар тахал нэмэгдвэл өдөрт 1000-1500 хүн хамруулах хүчин чадалтай. Ойрын өдрүүдэд 100 орчим хүн шинжилгээнд хамрагдаж байна. Эрээний хил нээгдсэнтэй холбоотойгоор ПСР шинжилгээ өгөх хүний тоо нэмэгдээгүй.

БНХАУ-аас ирж буй иргэдээс хилийн зурвас дээр шинжилгээ авахгүй. Он гарснаас хойш Covid-19-ийн 118 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор “эерэг” гарсан хүмүүсийн асуумжаар БНХАУ-аас ирсэн гэх тохиолдол байхгүй. Энэ сарын 8-ны өдрөөс хойш Дундговь аймагт дотоодын таван тохиолдол бүртгэгдсэн байна” гэлээ.

 Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж