“УБТЗ” ХНН: Вагон хуваарилалтыг нээлттэй, ил тод, улам боловсронгуй болгоно

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

“УБТЗ” ХНН: Вагон хуваарилалтыг нээлттэй, ил тод, улам боловсронгуй болгоно

“УБТЗ” ХНН: Вагон хуваарилалтыг нээлттэй, ил тод, улам боловсронгуй болгоно

УБТЗ-ын вагон хуваарилалтын асуудал олон жилийн туршид маргаан дагуулсан сэдэв байсаар ирсэн. Ялангуяа, тээврийн захиалга нэмэгдсэн сүүлийн жилүүдэд энэ сэдэв улам хүчтэй яригдаж, ачаа тээврийн ачааллаас үүдэн төмөр замын удирдлагууд вагон зардаг, дараалал дайруулдаг гэх хардлага, сэрдлэг олон нийтийн дунд үүсээд удлаа.

Цаг хугацааны хувьд өнгөрсөн жилүүдэд ч, энэ жил ч мөн ялгаагүй тээврийн эрэлт, хэрэгцээ өндөр байгаа гэдгийг дурдах нь зөв байх. УБТЗ-ын захиргааны зүгээс авилгал, хүнд суртал гарах нөхцөлийг таслан зогсоохын тулд Ачаа тээврийн үйлчилгээний ил тод, нээлттэй,  цахим системийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч, тодорхой үр дүн гарсаар байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд манай байгууллага вагон хуваарилалтыг нийтэд нээлттэй, ил тод, хүний оролцоогүй болгох зорилгоор техник зохион байгуулалтын арга хэмжээ авч, ачилтын захиалгыг цахим системд нэвтрүүлсэн. Өнөөдөр энэхүү системийг ашиглан манайхтай хамтран ажилладаг 560 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн тээврийг бид хэвийн зохион байгуулж байгаа болно. Цаашид ч бид уг системийг байнга сайжруулан улам боловсронгуй болгох, хөгжүүлэхэд анхаарч байна.

Өнөөдөр Монгол Улсад нийт 6561 хагас вагон байгаагаас 1797 нь УБТЗ-ын өөрийн эзэмшлийн, 4764 нь хувийн хэвшлийн харьяанд байдаг. Бид өөрийн эзэмшлийн 1797 хагас вагоноор зөвхөн орон нутгийн нүүрс буюу дулааны цахилгаан станцуудын нүүрс болон Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын тээврийг л хийж байна. Өөрөөр хэлбэл, бид УБТЗ-ын вагоноор улсын чанартай ачаа л тээдэг. Харин экспортын нүүрсний тээврийг 100 хувь цахим систем ашиглан хувийн вагоноор тээвэрлэж байгаа.

Нөхцөл байдал ийм байсаар атал сүүлийн өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр “УБТЗ” ХНН-т ажиллаж буй олон мянган төмөр замчдын нэр хүндийг сэвтүүлсэн таагүй мэдээлэл цацагдах боллоо.

УБТЗ-ын нэр бүхий ажилтан эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд УБТЗ-ын удирдлагын зүгээс хууль, хяналтын байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллаж байна. Иймээс хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоох хүртэл төмөр замчид руу үндэслэлгүй дайрч, цахим орчинд гүтгэлгийн чанартай мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.

“УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж