Герман: Тайваныг зэвсэглэхгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Герман: Тайваныг зэвсэглэхгүй

Герман: Тайваныг зэвсэглэхгүй

Герман улс Тайваньд зэвсэг нийлүүлэхгүй гэж тус улсын нөлөө бүхий улстөрч мэдэгдлээ. Тайванийн талаас зэвсэг худалдаж авах хүсэлтийг Герман улсад удаа дараа тавьсан аж.  Гэхдээ Тайванийн нөхцөл байдал Украиныхаас өөр учир зэвсэг нийлүүлэхгүй гэж Германы парламентын Батлан хамгааллын хорооны дарга Мэри Агнес Страк-Зиммерманн мэдэгджээ. Герман улс Оросын түрэмгийллийн эсрэг дайтаж буй Украинд нэлээд хэмжээний зэвсэг нийлүүлсэн.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ингвен энэ долоо хоногийн эхээр Германд айлчлах үеэрээ зэвсэг худалдан авах тухай ярьжээ.

Бодит байдал дээр Хятадыг уурлуулснаар худалдааны зөрчил үүсэхээс болгоомжлон, олон орон Тайваньд зэвсэг нийлүүлэхээс татгалзаж байгаа юм. Герман улс Хятадтай дипломат болон бизнесийн уламжлалт ойрын харилцаатай бөгөөд Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй.

Тайванийн зэвсэгт хүчин голдуу дотоодын үйлдвэрийн болон АНУ-аас нийлүүлсэн зэвсэглэлтэй аж. Мөн Франц улсаас байлдааны нисэх болон хөлөг онгоцуудыг Тайваньд худалдсан бол Нидерланд улс 1980-аад онд хоёр шумбагчийг Тайпейд зарсан байдаг.

Хятад улс Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг. Арлын ардчилал, тусгаар тогтнолыг дэмждэг АНУ-ын Төлөөлөгчийн танхимын дарга өнгөрсөн наймдугаар сард Тайпейд айлчилсны дараа Хятад улсаас Тайванийн эргэн тойронд цэргийн сургуулилалт хийж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж