Дайнд явахаас татгалзаад таван жилийн ял авчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Дайнд явахаас татгалзаад таван жилийн ял авчээ

Дайнд явахаас татгалзаад таван жилийн ял авчээ

Өдгөө 24 настай орос эр Украинд тулалдахаас татгалзсан тул ОХУ-ын шүүхээс түүнд таван жилийн ял оноожээ. Тодруулбал, Марсель Кандаров "цэргийн тусгай ажиллагаа"-нд оролцохыг хүсээгүй тул 2022 оны тавдугаар сард цэрэг татлагаас зайлсхийсэн аж. Хууль сахиулагчид түүнийг есдүгээр сард олж тогтоосон байна.

ОХУ-ын Украин дахь дайн бүтэлгүйтэж эхэлсэн тул Путин есдүгээр сарын сүүлчээр 300 мянган цэрэг нэмэлтээр дайчлах зарлиг гаргасан. Энэхүү мэдэгдэл эрчүүдийг эх орноосоо дүрвэхэд хүргэж, олонхи нь Армени, Гүрж, Казахстан, Монгол зэрэг хөрш орныг зорьсон юм. Зарим нь хэсэгчилсэн дайчилгааг эсэргүүцэж, жагсаал цуглаан хийсэн ч цагдаа нар хэдэн зуун хүнийг баривчилсан билээ. Дайчилгаанд хамрагдсан эрчүүд фронт руу илгээгдэхээсээ өмнө олигтой сургалтад ч хамрагдаж чадаагүй гэж гомдоллож байна.

Дээрхээс гадна өөр нэгэн цэрэгт таван жилийн ял оноосныг "Тасс" агентлаг мэдээлжээ. Тус цэрэг маргааны үеэр офицероо зодсон тул ийнхүү ял авсан байна. Бичлэгээс харахад цэрэг эр татаж байсан тамхиа офицерын нүүр өөд үлээснээс болж хоорондоо гар зөрүүлжээ. Дайчилгаанд хамрагдсан цэргүүдийг сургалтад хамруулаагүй, нүглийн нүдийг гурилаар хуурсан сургуулилалт хийсэн гэж тус цэрэг гомдол мэдүүлсэн байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж