SPEAK OUT: АН-ын талаар хэн юу хэлэв!

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: АН-ын талаар хэн юу хэлэв!

SPEAK OUT: АН-ын талаар хэн юу хэлэв!

АН-ын ҮБХ-ын ээлжит бус хурал болж байна. АН 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш даргагүй явж ирсэн. Энэ талаар тус намын гишүүдийн байр суурийг хүргэе.


АН-ын гишүүн З.НАРАНТУЯА:

-Энэ удаагийн хурал 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагуу болж байна. Тиймээс хуралдаан хууль ёсны дагуу болж байгаа. Өнөөдөр нийт таван асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, намын дотор өнгөрсөн хугацаанд үүссэн асуудлыг үнэлж, дүгнэх. Хэзээ нэгэн цагт АН-ын бүх гишүүд цуглаж даргаа сонгох нь гарцаагүй. Энэ сунгаа гол нь маргаангүй болох ёстой. Тиймээс өнөөдөр даргаа сонгох журмаа батална. Үүний хүрээнд АН-ын их хурлын товыг зарлана. Их хурлаар журмын дагуу даргын батламжилна.

АН цаашид эв нэгдэлтэй байхын тулд УИХ дахь бүлэг байгууллаг, институцийн хувьд намтайгаа үзэл санаа нэг байж мөрийн хөтөлбөрийн чиг үүрэг дээр нэгдэж ажиллах ёстой.

Тэгэхээр гишүүн бүр өөрийнхөө байрын суурийг барьж явах биш сонгогдсон намынхаа дээд үзэл баримтлалын хүрээнд аливаа асуудалд хандах ёстой. Тиймдээ өнөөдрийн хуралдаанд УИХ-ын хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцтай холбоотой үнэлэлт дүгнэлт өгөх хоёр ажлын хэсгийг байгуулах асуудлыг мөн өнөөдөр хэлэлцэхээр товлолоо.

Нийгэмд шинэчлэгдэж байгаагийн хэрээр улс төрийн нам үзэл санааны хувьд шинэчлэгдэх ёстой. АН бол бодлогын нам. Нөгөө талаар бүх нийтэд нээлттэй нам.

2024 оны сонгуульд АН эрх барих болно

АН-ын гишүүн Л.ГАНТӨМӨР:

-Миний хувьд АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ. Өнөөдрийн хуралдааны хамгийн гол зорилго нь эв нэгдэл. Тиймээс ойлголцлын бүлэг байгуулж, 70 гаруй гишүүдийг тус бүлэг орууллаа. Цэнхэр байшинд байсан ҮБХ, Шонхор таурт байсан ҮБХ дундаасаа ажлын хэсгийг гаргасан. Ажлын хэсэг бол ҮБХ-ны хуралдааныг зарлаж хйиж байгаа. Хурлын ирж бүрдсэн учир асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

АН-ын анхан шат дээр намын хуваагдал үүсээгүй. Харин төв нам дээр л ойлголцлын зөрүү үүссэн. Тиймээс асуудлыг олонхоор шийдвэрлэж явъя гэдэг байр суурьтай байгаа.

Ардчиллын суурь зарчим бол олонхын саналаар шийдэж, цөөнхүүд дэмждэг. Маргалдаж, мэтгэлцэх эрх нь нээлттэй ч олонхын саналыг дагах нь зүйтэй. АН 2024 оны сонгуульд эрх барих болно. Үүний тулд эв нэгдлийг чухалчлах хэрэгтэй.

С.Эрдэнэ, Х.Баттулга одоо болих цаг нь болсон

АН-ын гишүүн Б.ХУРЦ:

-Сөрөг хүчин хөл, толгойгоо олох нь чухал. Ямар нэгэн байдлаар С.Эрдэнэ, Х.Баттулгаас АН салах цаг болсон учир өнөөдрийн хуралдааны ирц өндөр байгааг харуулж байна. Юуны түрүүнд намын гишүүд эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Улиг болсон хүмүүсээс татгалзаж шинэ дарга сонгох нь зарчим. Үүнийг иргэн хүний хувьд би дэмжиж байна.

АН дотор үндсэн хоёр л ҮБХ бий. С.Эрдэнэ болон Х.Баттулгын. Өнөөдрийн хуралдаанд бол бодлогын хорооны ихэнх гишүүд ирсэн байна. Тиймээс асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Би С.Эрдэнийг дагаж хэсэг явсан. Тэр үед юу мэдэж авсан бэ? гэхээр тэр хүн хувийн компанийн системээр намыг авч явдаг. Ах дүү нар болон өөрийн хамаарал бүхий хүмүүс нь голлодог. Тэр хоёр хүн угтаа энд ирж дараагийн намын даргаа сонгож, буулт хийх нь зүйтэй. Энэ бол зарчим.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж