Дэлхийн хамгийн урт усан замын аялал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн урт усан замын аялал эхэллээ

Дэлхийн хамгийн урт усан замын аялал эхэллээ

Дэлхийн хамгийн урт усан замын аялал өнөөдөр /2023.01.13/ эхэлж байна. Тансаг зэрэглэлийн хөлөг онгоцны аялал Энэтхэгийн Варанасиас хотоос эхлэн 3200 км усан замыг туулах юм. Хөлөг онгоц ариун Ганга мөрнөөр дайран, Энэтхэгийн баруун хэсгийн таван мужаар дамжин, хөрш зэргэлдээ Бангладешийг зорино. Ингэхдээ ЮНЕСКО-гийн "Дэлхийн өв"-д бүртгэгдсэн газрууд, зам дагуух томоохон хотуудаар аялах юм. Аялал 51 хоног үргэлжилнэ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди "Энэ аялал аялал жуулчлалын түүхэнд шинэ эрин үеийг эхлүүлнэ" гэж үзэж байна.

“MV Ganga Vilas” хөлөг 18 люкс өрөөтэй бөгөөд 36 зорчигчтой аяллаа эхлүүлжээ. Хөлгийн багт 48 гишүүн байна. Хөлөг онгоцны засал чимэглэлийг ХХ зууны Германы зураач Йозеф Альберсийн бүтээлээс санаа авч хийсэн аж.

Уг аяллыг 2020 онд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилжээ. Тасалбарыг Европт худалдаалсан бөгөөд эхний ээлжийн зорчигчид Швейцарь, Франц гэх мэт орноос ирсэн байна. Харин 2024 оны аяллын тасалбар аль хэдийнэ зарагдаж дуусчээ. Тасалбарын үнэ 4.2-4.5 сая рупи юм байна. Цаг агаар сайхан, голын усны түвшин өндөр байвал аяллыг аравдугаар сараас гуравдугаар сарын хооронд жилдээ хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Европ тивд усан аялал эртнээс алдартай байсан. Харин хүн амынхаа тоогоор Хятадыг давах гэж буй Энэтхэгийн хувьд энэ нь шинэвтэр зүйл гэхэд болно. Гэхдээ аялалд саад болж буй нэг асуудал нь Ганга мөрний бохирдол юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж