Өнөөдөр Ардчилсан Үндсэн хууль баталсан өдөр тохиож байна. Нийгэм өөрчлөлтийг хүсч байна. Их найрагч Д.Урианхай ийн өгүүлжээ.
“Монголын нийгмийн ардчилал бодит амьдрал дээр ард түмэнгүй “ардчилсан тогтолцоо”-ны л хамгаалалт болж бэхэжсэн.
Ардчилал ард түмний “өмч” байж, амьдралыг нь шударга хөдөлмөрөөр баян чинээлэг, оюун санааны бурханлаг дээд хөгжилтэй, эрүүл цул гоо сайхан ард түмэн болгох орь зорилгод л “захирагдах” ёстой юм.
Сүүлийн олон жилд Монголын нийгмийн ардчилал ард түмний ардчилал бус, “өмч” нь бус, ард түмний төрийн эрх, төлөөллийг шударга бус арга ухааны орлого, санхүүгийн “түрэмгийлэл”-ийн далдлагдмал хуйвалдаанаар хуульчлагдсан “чөлөөт сонгууль”-ийн ардчилал болсон нь ил мэдэгддэг.
“Шударга бус орлого, хөрөнгөтний эрх чөлөөний тогтолцоог халах, нийгмийн сэтгэлгээний “хувьсгал”-ыг монголчууд бид нэгэн санаа, зорилгоор хийх нь Монголын нийгэмд түүхээр тулгагдаж буй гол асуудал болж буй нь “Тэнгэрийн цаг”- ийн тохиол мэт боллоо.
Дэлхийн соёл, яруу найргийн академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор , Азийн тэргүүн найрагч Дамдинсүрэнгийн Урианхай
Холбоотой мэдээ