“Rolex”-ийг “Casio”-гоор солив

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

“Rolex”-ийг “Casio”-гоор солив

“Rolex”-ийг “Casio”-гоор солив

Дуучин Шакира энэ долоо хоногт испани хэл дээрх цоо шинэ уран бүтээлийнхээ тухай танилцууллаа. Энэхүү шинэ уран бүтээл дээр продюсер “Bizarrap” ажиллажээ. Харин шинэ дууны үгийг экс нөхөр Жерар Пикегийн найз бүсгүй Клара Чиа Мартид зориулсан байна гэж ажигч гярхай шүтэн бишрэгчид нь дүгнэв.

Өдгөө 45 настай Шакира өнгөрсөн зургадугаар сард нөхрөөсөө салсан. Тэд 11 жил хамт амьдарсан бөгөөд долоотой, естэй хоёр хүүхэдтэй. Пикегийн шинэ найз бүсгүй Клара 23 настай.

Шакира “Би хоёр 22 настны дайтай үнэ цэнтэй хүн. Тэр “Ferrari”-г “Twingo”-гоор, “Rolex”-ийг “Casio”-гоор сольж байна” гэж дуулжээ. Мөн “Биеэ хөгжүүлэхээр тархиа бага ч болов хөгжүүл. Тэр сайн хүний нэрийг авлаа”, “Хэвлэлийнхэн манай үүдэнд, би татварынханд өртэй”, “Чи намайг гомдооно гэж бодсон бол би илүү хүчтэй эргэж ирлээ. Эмэгтэйчүүд уйлахгүй”, “Хайр үзэн ядалт хоёрын дунд ганцхан алхам бий”, “Би чамд хэтэрхий хурцдана, тиймээс чи түүнтэй хамт байна. Чи уйлж гуйсан ч би буцаж очихгүй” гэх мэтээр дууны үгс Пике, Клара нарт чиглэсэн байна.

Шинэ дууны үг нь эмэгтэйчүүдийг үзэн ядсан гүн гүнзгий утга агуулгатай байжээ. Энэ нь зарим хүний дургүйцлийг төрүүлж байгаа бол зарим нь эрэгтэй уран бүтээлчид бүгд л ийм үгтэй дуу дуулдаг гэж хэлэв. “Энэ дуу нь чин сэтгэлээсээ эмэгтэйчүүдийг үзэн ядсан хүнийг, гашуун салалтыг мэдрүүлж байна”, “Энэ үнэхээр Шакира гэж үү?”, “Тэр үүгээр эксээ гутаан доромжилж, өөрийгөө объектив болгож байна. Бид бол эд зүйл биш хүн. Өөр эмэгтэйд ингэж харгис хандаж байгааг хүчирхэг гэж хэлэхгүй. Хаяж сурах хэрэгтэй”, “Хүн ер нь хэний ч өмч биш учир хүссэн хүнтэйгээ хамт байх эрхтэй” гэх мэтээр хүмүүс сэтгэгдлээ илэрхийлжээ.

Зарим хүн “Эмэгтэй хүн чимээгүй байхыг илүүд үздэг ёс суртахуунгүй байдал хэвээрээ байгааг энэ шүүмжлэгчид харуулж байна”, “Аливаа урлагийн бүтээл ямагт тухайн хүний амьдралын муу муухай зүйлсээс эхлэлтэй байдаг” гэж Шакираг өмөөрөв.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж