2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 2,079,336,661 төгрөгийн үнийн дүн бүхий 10,921,778 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.92%), "Монгол Базальт" ХК (MBW +9.32%) болон "Хай би ойл" ХК (HBO +7.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн ХК (CNF -14.16%), "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE -7.30%) болон "Сэндли ББСБ" ХК (SEND -3.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,093 ширхэг нэгж эрхийг 3,826,617 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 403 ширхэг бондыг 39,973,630 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 4,851 ширхэг үнэт цаасыг 484,352,130 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.26 хувиар өсөж, 37060.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,841,462,312,971 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ