1 настай хүү ТАУН ХАУС-ын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

1 настай хүү ТАУН ХАУС-ын эзэн боллоо

1 настай хүү ТАУН ХАУС-ын эзэн боллоо

Худалдаа хөгжлийн банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хуримтлалтай Монгол аяны СУПЕР УРАМШУУЛЛЫН эзэн тодорч, ТАУН ХАУС-ынхааа түлхүүрийг гардан авлаа. Хуримтлалтай Монгол-2022 аянд нийтдээ давхардсан тоогоор 500 гаруй мянган хүн хамрагдcан бөгөөд уг аяны хүрээнд 600 гаруй харилцагчаа хуримтлуулсных нь төлөө урамшуулж, 2 харилцагчаа 1 өрөө байр болон зуслангийн байраар урамшуулаад байсан. Харин өнөөдөр 122м.кв ТАУН ХАУС-ыг гардуулан өглөө. Энэ удаагийн супер урамшууллын эзнээр Худалдаа, хөгжлийн банкны бяцхан харилцагч 1 настай А.Анар хүү тодорч аав, ээждээ ХАУС бэлэглэсэн билэгшээлтэй үйл явдал тохиолдож байна.

Супер урамшууллын эзэн А.Анар-н ээж Б.Мичидмаа:

Сайн байна уу? Намайг Б.Мичидмаа гэдэг. Манай гэр бүл 2021 онд хүүгээ төрсөн цагаас нь эхлээд хүүхдийнхээ ирээдүйн төлөө хуримтлуулж эхэлсэн. Хүүхдийнхээ хадгаламжийг ХХБ-нд нээж харилцагч болж байсан юм. Улсаас өгдөг хүүхдийн мөнгөө сар бүр автоматаар хадгаламждаа хийж өнөөдрийг хүрсэн. Залуу гэр бүл учир мэдээж байр авч тусдаа гарах хүсэлтэй. Үүний тулд бага багаар мөнгөө хуримтлуулж байсан энэ үед маань ийм аз тохиосонд үнэхээр баярлаж, хэлэх үг олдохгүй байна. Би Хуримтлалтай Монгол аяны тохирлын шууд нэвтрүүлгийг эхлүүлчхээд  дуусгаагүй юм. Тэгсэн маргааш нь банкнаас залгаад ТАУН ХАУС хожлоо гэхэд итгэж өгдөггүй, нэвтрүүлгээ ухрааж үзээд шууд уйлсан. Хүү маань ч гэсэн юу болоод байгааг мэдэрч маш их баяртай байгаа. Манай гэр бүлийнхэн Худалдаа, хөгжлийн банкны хамт олонд үнэхээр их, чин сэтгэлээсээ баярлаж байгаа шүү гэдгээ хэлмээр байна. Мөн залуу гэр бүлүүд, залуустаа хандаж хэлэхэд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хуримтлалтай байгаарай, ирээдүйд бидэнд юу ч тохиолдож болох учир хуримтлал хамгийн чухал шүү. Бүгдээрээ хуримтлалаа нэмэгдүүлж, хуримтлалтай Монголыг бүтээцгээе гэж уриалмаар байна.

Ийнхүү Монгол улсын нэгэн залуу гэр бүл туурга тусгаарлаж, гал голомтоо бадраалаа. Мөн энэ удаагийн тохирлоор 2022 оны сүүлийн 10 хоногийн азтай 30 харилцагч тодорсон юм. Хуримтлалтай Монгол 2022 аянд хамрагдсан нийт харилцагч нартаа болон, азтан болсон 600 гаруй харилцагчдадаа ХХБ-ны зүгээс дахин баяр хүргэж байна.

Хуримтлалтай Монголыг бүтээцгээе

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж