“Гуравдугаар сараас 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэх ёсгүй” | News.MN

“Гуравдугаар сараас 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэх ёсгүй”

“Гуравдугаар сараас 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэх ёсгүй”

“Гуравдугаар сараас 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэх ёсгүй”

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэгт орон нутгаас хандаж байгаа иргэд заавал 13А маягт авдаг. Тодруулбал, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сум болоод баг, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс цаасан хэлбэрээр авдаг байдлыг халж байгаа талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

13А буюу өвчтөн шилжүүлэх маягтыг онош тодруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо илгээдэг бөгөөд ирэх гуравдугаар сараас цахим хэлбэрт шилжүүлж байгаа аж.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ: 

-Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн сайдуудын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар болон иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх E-Tanhim пламтформд авч буй нийт гомдлын 11 хувь нь эрүүл мэндийн салбартай холбоотой. 10 гомдол тутмын нэг нь 13А маягттай холбоотой байгаа учраас иргэдийн гомдлын дагуу ажиллаж байна. Ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-д танилцуулсан эмийн чанарын тайланг авч хэлэлцэнэ.

13А маягт нь алга дарам цаас. Энэ цаасыг хаясан хүмүүс хэцүү байдалд ордог. Үүнийг өөрчлөх гэхээр сайдын тушаалд журмын өөрчлөлт оруулах ёстой гэдэг хариулт өгдөг. Эрүүл мэндийн сайдын тушаалд өөрчлөлт оруулах шаардлагатайг ойлгож, дүгнэлтэд хүрсэн.

Энэ маягтыг зөвхөн анхан шатны эмнэлэг олгодог. Маягт байхгүй бол дараа шатны эмнэлэгт үзүүлж чаддаггүй нөхцөл бий. ЭМДЕГ энэ цахимжилтыг өөрсдийнхөө түвшинд сайн хийсэн. Бид мэдээлэл солилцох бололцоог хангахын тулд сайдын тушаалд өөрчлөлт оруулж, 13А маягт дахин бөглүүлэх шаардлагагүй болгоно. Иргэн 13А маягтыг анхан шатны эмнэлэг дээр бөглөвөл дараа шатны эмнэлэгт мэдэгдэл очдог байя, маягтыг E-Mongolia-аар илгээдэг байя. ЦХХХЯ хүнд сурталтай тэмцэж ажиллана. Дараагийн шатны эмнэлгүүд энэ нэг алга дарам цаасыг дахин бөглүүлээд баймааргүй байна.

Гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэхгүй байх ёстой.

Бүх салбарт ийм дүрэм журмын түгжрэл байна. Бүх түвшинд хууль эрхзүйн түгжрэлээс гарна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Э.ОЮУНСҮРЭН: 

-Хамтарсан ажлын хэсэг зургаан сар ажиллаж байна. Сүүлийн сарын хугацаанд эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг e-mongolia-гаар авдаг болсон. 13А маягтыг 2 сараар туршилт хийсэн.

Монголд 535 эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшилтэй нийлээд, 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага бий.

Зөвхөн маягт бус тухайн хүний шинжилгээний хариунуудыг хүртэл явуулах шаардлагатай учраас дэд бүтэц серверийн нөөц хэрэгтэй, түүнийг ЦХХХЯ-наас хангана гэлээ. Туршилт амжилттай болсон учраас гуравдугаар сарын 1-ний дотор сайдын тушаалд өөрчлөлт орно. Ерөнхийдөө бэлэн бий гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд хамгийн их өгөгдөл үүсэх салбар нь эрүүл мэндийн салбар учраас 2 сая ам.долларын өртөг бүхий сервер, дэд бүтэц хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-13 150.129.143.228

13 А маягтыг цахимаар авдаг болсон уу 3 сар дууслаа. Мөн маягт хэрэггүй гэсэн байна Энэ ярилцлага ажил хэрэг болсон уу эсвэл зүгээр л цаг өнгөөрсөн биднийг хуурсан уу

Avatar

DR. ADITYA 2023-01-13 129.205.113.146

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Зочин 2023-01-13 66.181.178.112

13а маягт их нууцлаг юм шиг иргэн хүнтэй ямар холбоотой болоод эмнэлгүүд нэхээд байдаг нь сонин даатгалаас тусдаа мөнгө үү тодорхой ил болгомоор яагаад иргэдийг 13а гэж чирэгдүүлдэг байв

Avatar

Зочин 2023-01-13 66.181.178.112

Хослуулж явахгүй бол болохгүй дээ цахимжиж байна гээд бусдыг нь бүр үгүй болгож боломгүй санагдах эмд-н дэвтрийг хэвээр нь сэргээж байлгасан нь дээр юм шиг иргэнд ГАР дээр нь төлсөн төлөөгүйг нотлох баримт дэвтэр нь байсан нь дээр дээ бүр хэмнэх гээд байгаа бол ядахдаа дэлгүүр шиг баримтын цаас ч болтугай өгмөөр юм (мартах санах системийн алдаа гээд сөрөг тал гарахыг үгүйсгэж болохгүй)

Avatar

Зочин 2023-01-13 139.5.216.232

estoi zov shuuu

Avatar

Зочин 2023-01-13 202.131.245.125

Учирал гишүүн залуу хүн юм хийх болов уу гэж хардаг ч, ямар ч мэдлэгэгүй, жинхэнэ ПОП гэж харагдаж байгаа

Avatar

иргэн 2023-01-13 66.181.189.63

13В маягт нь яах юм бол, хуучнаараа байх уу?

Avatar

Зочин 2023-01-13 66.181.187.25

энэ гишүүн монгол улсад нэгч гэсэн хэрэгтэй юм хиймээрсэндээ схд ээс 2 удаа гишүүн болж арай хийж нэг бага сургууль тай бологсон өөрөө бол чамгүй баяжсан а туйлын шуналтан

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-01-13 202.131.244.210

дэмжиж байна би нүдээ олсон ажил болжээ Учрал сайддаа ажлын амжилт хүсэн ерөөе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж