“Гуравдугаар сараас 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэх ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

“Гуравдугаар сараас 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэх ёсгүй”

“Гуравдугаар сараас 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэх ёсгүй”

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэгт орон нутгаас хандаж байгаа иргэд заавал 13А маягт авдаг. Тодруулбал, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сум болоод баг, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс цаасан хэлбэрээр авдаг байдлыг халж байгаа талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

13А буюу өвчтөн шилжүүлэх маягтыг онош тодруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо илгээдэг бөгөөд ирэх гуравдугаар сараас цахим хэлбэрт шилжүүлж байгаа аж.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ: 

-Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн сайдуудын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар болон иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх E-Tanhim пламтформд авч буй нийт гомдлын 11 хувь нь эрүүл мэндийн салбартай холбоотой. 10 гомдол тутмын нэг нь 13А маягттай холбоотой байгаа учраас иргэдийн гомдлын дагуу ажиллаж байна. Ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-д танилцуулсан эмийн чанарын тайланг авч хэлэлцэнэ.

13А маягт нь алга дарам цаас. Энэ цаасыг хаясан хүмүүс хэцүү байдалд ордог. Үүнийг өөрчлөх гэхээр сайдын тушаалд журмын өөрчлөлт оруулах ёстой гэдэг хариулт өгдөг. Эрүүл мэндийн сайдын тушаалд өөрчлөлт оруулах шаардлагатайг ойлгож, дүгнэлтэд хүрсэн.

Энэ маягтыг зөвхөн анхан шатны эмнэлэг олгодог. Маягт байхгүй бол дараа шатны эмнэлэгт үзүүлж чаддаггүй нөхцөл бий. ЭМДЕГ энэ цахимжилтыг өөрсдийнхөө түвшинд сайн хийсэн. Бид мэдээлэл солилцох бололцоог хангахын тулд сайдын тушаалд өөрчлөлт оруулж, 13А маягт дахин бөглүүлэх шаардлагагүй болгоно. Иргэн 13А маягтыг анхан шатны эмнэлэг дээр бөглөвөл дараа шатны эмнэлэгт мэдэгдэл очдог байя, маягтыг E-Mongolia-аар илгээдэг байя. ЦХХХЯ хүнд сурталтай тэмцэж ажиллана. Дараагийн шатны эмнэлгүүд энэ нэг алга дарам цаасыг дахин бөглүүлээд баймааргүй байна.

Гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэхгүй байх ёстой.

Бүх салбарт ийм дүрэм журмын түгжрэл байна. Бүх түвшинд хууль эрхзүйн түгжрэлээс гарна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Э.ОЮУНСҮРЭН: 

-Хамтарсан ажлын хэсэг зургаан сар ажиллаж байна. Сүүлийн сарын хугацаанд эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг e-mongolia-гаар авдаг болсон. 13А маягтыг 2 сараар туршилт хийсэн.

Монголд 535 эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшилтэй нийлээд, 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага бий.

Зөвхөн маягт бус тухайн хүний шинжилгээний хариунуудыг хүртэл явуулах шаардлагатай учраас дэд бүтэц серверийн нөөц хэрэгтэй, түүнийг ЦХХХЯ-наас хангана гэлээ. Туршилт амжилттай болсон учраас гуравдугаар сарын 1-ний дотор сайдын тушаалд өөрчлөлт орно. Ерөнхийдөө бэлэн бий гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд хамгийн их өгөгдөл үүсэх салбар нь эрүүл мэндийн салбар учраас 2 сая ам.долларын өртөг бүхий сервер, дэд бүтэц хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж