Хошорюү С.Бямбасүрэн анхны ялагдлаа хүлээв | News.MN

Хошорюү С.Бямбасүрэн анхны ялагдлаа хүлээв

Хошорюү С.Бямбасүрэн анхны ялагдлаа хүлээв

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр /2023.01.12/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ удаагийн башёг өнжиж байгаа учир бусад бөхчүүдэд түрүүлэх боломж гарч ирсэн. Энэ ч утгаараа бөхчүүд эхнээсээ тодорч эхлэв.

Маэгаширагийн гуравдугаарт эрэмбэтэй Аби, аравдугаарт эрэмбэтэй Аойяама, 13-рт эрэмбэтэй Котошохо нар одоогоор нэг ч унаагүй таван даваатай  явна. Харин нэг ч унаагүй байсан Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр Дайэйшод өвдөг шороодож, дөрвөн даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн араас бичигдэж эхэллээ.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил Такакэйшод, Кирибаяама Б.Лхагвасүрэн комүсүби Котоновакад, Чиёошома Г.Мөнхсайхан Эндод, Миторюү Б.Төрболд Котошоход тус тус өвдөг шорооджээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр зодоглосон монгол бөхчүүд нэг ч даваа авч чадсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батчулуун 2023-01-13 194.230.146.20

Энэ сонин юм бичээд нөхдүүдийг ерөөсөө ойлгохгүй юм.
Сумо одоо ч маш сонирхолтой байгаа.
Монгол залуус бүх зиндаанд маш сайн барилдаж байна.
Дагвадоржын барилдаан эрч хүчтэй сонирхолтой байсан.
Бүгдийг түүн шиг бодоод байдаг юм уу хаашаа юм. Ккк
Дэлхий дээр олон сая хүн одоо шимтэн үзэж байна.
Дээд зиндаанд гэхэд л 8-н Монгол залуу хүчийг үзэж байна.

Avatar

DR. ADITYA 2023-01-13 129.205.113.146

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

зочин 2023-01-13 192.82.84.11

Монголд үеэ аль эрт өнгөрөөсөн сумо одоо хэнд сонин байх вэ дээ, сумочдын хамаатан садан хэдэн хүн л үздэг биз

Avatar

Зочин 2023-01-13 103.161.242.117

Би хамаатан биш мөртлөө байнга үздэг

Avatar

Зочин 2023-01-13 64.119.24.101

Сүмод монгол бөхчүүд бүдгэрч эхлэвэй ! Тэгэлгүй яахав,зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж