Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр /2023.01.12/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ удаагийн башёг өнжиж байгаа учир бусад бөхчүүдэд түрүүлэх боломж гарч ирсэн. Энэ ч утгаараа бөхчүүд эхнээсээ тодорч эхлэв.
Маэгаширагийн гуравдугаарт эрэмбэтэй Аби, аравдугаарт эрэмбэтэй Аойяама, 13-рт эрэмбэтэй Котошохо нар одоогоор нэг ч унаагүй таван даваатай явна. Харин нэг ч унаагүй байсан Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр Дайэйшод өвдөг шороодож, дөрвөн даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн араас бичигдэж эхэллээ.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил Такакэйшод, Кирибаяама Б.Лхагвасүрэн комүсүби Котоновакад, Чиёошома Г.Мөнхсайхан Эндод, Миторюү Б.Төрболд Котошоход тус тус өвдөг шорооджээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр зодоглосон монгол бөхчүүд нэг ч даваа авч чадсангүй.
Холбоотой мэдээ