ОХУ энэ хавар гэхэд цэргүүдийнхээ тоог 30 хувиар нэмэхээр төлөвлөж байна. Ингэхдээ цэргүүдийн насны хязгаарыг ч өөрчлөхөөр болсныг эх сурвалж мэдээлэв. Одоо 18-27 насны залуусыг цэрэгт татаж байгаа бол үүнийг 21-30 нас болгож өөрчлөх юм байна.
ОХУ-ын парламентын Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполовын мэдэгдсэнээр, эхлээд насны дээд хязгаарыг 30 болгож нэмэгдүүлнэ. Харин насны доод хязгаарын тухайд 1-3 жилийн дараа 21 болгоно гэжээ. Насны доод хязгаарыг өөрчлөхгүй байгаа нь цэргийн албанд дуудагдах боломжтой иргэдийн тоог нэмэгдүүлэх гэсэн ил тод оролдлого гэж шүүмжлэгчид үзэж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч Путин энэ санааг дэмжиж байгаа ч нарийн ширийн зүйлсийг Батлан хамгаалах яам шийднэ” гэж хэлэв.
Тус улсын зэвсэгт хүчин гэрээт цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдэж байна. Байлдааны нийт бие бүрэлдэхүүнийг 1.15-1.5 саяд хүргэх төлөвлөгөөг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу арванхоёрдугаар сард танилцуулсан. Тэрбээр "Финланд, Швед улсууд НАТО-д нэгдэх нь энэхүү төлөвлөгөөг гаргаж буй нэг шалтгаан" гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ