Дэлхийн аваргын дараа томорсон, томрох нь тодорхой хөлбөмбөгчид

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Катар-2022

Дэлхийн аваргын дараа томорсон, томрох нь тодорхой хөлбөмбөгчид

Дэлхийн аваргын дараа томорсон, томрох нь тодорхой хөлбөмбөгчид

“Катар-2022” дэлхийн аваргын үеэр эх орныхоо төлөө гайхалтай тоглолт үзүүлж, дэлхий дахинд танигдсан одод эхнээсээ баян, том багуудын хараанд өртөн, буурь сэлгэж байна.


Энцо Фернандез

Өнгөрсөн дэлхийн аваргын шилдэг залуу тамирчны шагналыг хүртсэн Аргентин хагас хамгаалагч Английн Челси клубтэй удаан хугацаанд нэр холбогдсон ч наймаа болсонгүй. Бенфика түүний төлөө 106 сая фунт шаардсан бөгөөд Челсигийн эцсийн санал 85 сая евро байсан учир тохиролцоогүй аж.

Аззедине Унахи

Мароккогийн шигшээ багаас олон тамирчин тодорсны нэг нь Унахи. Авьяаслаг, бөмбөг эзэмшилт сайтай, хамгаалалтад үр бүтээлтэй залуу тамирчны зах зээлийн ханш 15 евро бөгөөд түүний төлөө Италийн АС Милан, Наполи болон Премьер лигийн хоёр ч баг өрсөлдөж байгаа аж.

Унахиг эзэмшиж буй одоогийн баг болох Францын Анже баг тамирчныхаа төлөө дор хаяж 70 сая евро хүсч байна.

Коди Гакпо

Нидерландын шигшээ багийн довтолгооны гол хүн Гакпо Манчестер Юнайтедтай өнгөрсөн зунаас хойш нэр холбогдон элдэв яриа гарсан ч эцэст нь дэлхийн аваргын дараа Ливерпүүлийг сонгожээ. Түүний сонголтод шигшээ багийнх нь ахлагч, Ливерпүүлийн гол хүн Виржил Ван Дик нөлөөлсөн аж.

Йоско Гвардиол

Одоогийн зах зээл дээр хамгийн эрэлттэй, олон багийн арааны шүлсийг гоожуулж буй төвийн хамгаалагч бол Хорват залуу Йоско Гвардиол. Английн Челси, Тоттенхэм Хотспур, Испанийн Реал Мадрид зэрэг багууд түүнийг хүсч буй. Гол асуудал нь түүний гэрээг чөлөөлөх дүн 110 сая евро. Энэ өвөл биш юм гэхэд ирэх зун тэр Германы Лейпциг багаас явж л таарна.

Гонсало Рамос

Роналдог сэлгээнд суулгаж, ганц тоглолтод гангарсан Рамосын төлөө Манчестер Юнайтед болон Арсенал багууд өрсөлдөж байгаа гэх мэдээ гарчээ. Өдгөө 21 настай түүний хувьд нутгийнхаа Бенфикад данстай.

Доминик Ливакович

Хорватын шигшээ багийн баатар Ливаковичийн төлөө Германы аварга Байерн Мюнхен болон Испанийн Вилларреал багууд хүч үзэж байна. Нойерын биеийн байдал муудаж, хаалгачийн асуудалд орсон Байерн дэлхийн аваргын үеэр л Ливаковичтой холбогдсон. Бараг л наймаа бүтчих байх гэтэл Вилларреал гараад ирэв.

Рицү Доан

Хурд, тэсрэлт, хүчтэй цохилтоороо Катарт гайхагдсан япон залуу Италийн Рома болон Английн Манчестер Сититэй нэр холбогджээ. Рома бүр түүнтэй хэлэлцээ хийсэн гэнэ.

Харри Суттар

Австралийн хөлбөмбөгчдөөс Харри Суттар онцгойрсон. Хуучны арга барилтай төвийн хамгаалагч Англид хэдийнэ идээшсэн учир Премьер лигийн багууд түүнийг сонирхож байна. Ялангуяа Лэйстер Сити нэр холбогджээ.

Софьян Амрабат

Мароккогоос тодорсон өөр нэг хүн бол Амрабат. Түүний Италийн Фиорентина багтай байгуулсан гэрээ 2024 онд дуусна. Түүний төлөөлөгч Алберто Мариа Жимми Фонтанагийн хэлснээр Европын томоохон багууд утсаар холбогджээ.

Сауд Абдулхамид

Саудын Араб Аргентиныг буулган авч, шуугиан дэгдээхэд Абдулхамид гол үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр талбайн төвд хүссэнээрээ тоглож, багийнхаа довтолгоог дэмжиж, Аргентины довтолгоог зогсоож байв. Тэгвэл түүний төлөө Италийн АС Милан, Севилья, Ювентус зэрэг багууд скаутаа явуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж