Ханиад, корона хавсарсан флюронагийн тохиолдол нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Ханиад, корона хавсарсан флюронагийн тохиолдол нэмэгдэв

Ханиад, корона хавсарсан флюронагийн тохиолдол нэмэгдэв

Румын улсад нэгэн өвчтөнд гурвалсан вирусийн халдвар оношлогджээ. Энэ нь ханиад, Covid-19 болон өөр нэг вирус байсан бөгөөд ийм халдварын анхны тохиолдол болж байна. Харин томуу болон коронавирусын халдвар хавсарсан өвчнийг флюрона (flu+coronavirus) гэж нэрлэжээ. Флюрона халдварын тохиолдол тус улсад нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд Румыны зүүн хэсгийн Констанца хотын иргэнд ийм онош тогтоожээ.

Румыны Эрүүл мэндийн сайд Александру Рафила "Хэрвээ тухайн өвчтөн өөр архаг ноцтой өвчтэй бол флюронаг хүнд тусах магадлалтай" гэж хэлжээ. Израиль улсад ч бас энэ сард флюронагийн анхны тохиолдол бүртгэгдэв.

Мэргэжилтнүүд өнгөрсөн жилээс л томуу болон коронавирусын халдвар хавсрах вий гэдэгт санаа зовсон. Анагаах ухааны профессор, доктор Уильям Шаффнер “Өнгөрсөн жил томуугийн халдвар тийм ч их байгаагүй тул эдгээр халдвар хавсарвал хэрхэхийг судлах боломж бараг гараагүй. Таны хамгийн сайн хамгаалалт бол томуу болон Covid-19-ийн вакцинд аль алинд нь хамрагдах явдал юм. Хүмүүс Covid-19-т хэт төвлөрөөд, ханиадны талаар мартсан байна” гэж хэлжээ.

Коронавирус, томуу хоёр нь тэс өөр төрлийн вирус тул хоёулангаас нь хамгаалахын тулд аль алиных нь вакциныг хийлгэх шаардлагатай аж. Аль нэгийнх нь вакциныг хийлгэлээ гээд нөгөөгөөс нь хамгаалахгүй гэж “Health line” хуудас мэдээллээ.

Эх сурвалж: EURONEWS, HEALTH LINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж