Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан /2023.01.13/ 10.00 цагт эхэллээ.
Уг хурлын талаар Эвлэрлийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ардчилсан нам (АН)-ын бүлгээс намынхаа гишүүдийн манлайллын үүднээс 14 хоногийн өмнө их эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, дөрвөн удаагийн хурал хийсэн. Үүний нэг нь зөвлөлдөх зөвлөлийн хурал байлаа. Нийт 215 гишүүн хамрагдсан.
Олон талаар хуралдаж, энэ долоо хоногийн сүүлээр шинэ Үндсэн хууль батлагдсан өдрөөр АН-ын үндэсний бодлогын хороо хуралдах шийдвэр гарсан. Үүнд маргалдагч талуудын Үндэсний бодлогын хорооны гишүүн ихэнх хүмүүс ирнэ. АН-ын Үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүн байдаг. Ирэх хурлаар 300 орчим нь оролцож, АН-д тулгараад буй асуудлыг шийдэхээр болсон" гэж мэдээлж байв.
Ардчилсан намын ҮБХ-ны хурал үргэлжилж байна. Хурлын явцын талаар эргэн мэдээлнэ.