Омикрон нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх нь зүйтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж буй. Учир нь томуугийн тархалтын идэвхжил өндөр байгаагаас гадна омикроны эрсдэл ч буураагүй байна.
Тэр дундаа цэртэй ханиалгаж, үе мөчөөр өвдөж, өндөр халуурч байгаа иргэд өөр шинж тэмдэг илрэхгүй байсан ч эмнэлэгт хандах нь зөв бөгөөд дур мэдэж антибиотик хэрэглэхгүй байх хэрэгтэй аж.
Covid-19-ийн олон хувилбараас омикрон нь хоолой өвдөх, сөөх шинжээр давамгай илэрч байна. Мөн хоолой сэрвэгнэж ханиах, ядрах, сульдах, хөлрөх, үе мөч өвдөх нь бусад хувилбараас илүү байгаа юм. Харин томуугийн тухайд эдгээрээс гадна өндөр халуурах шинж илэрч байна. Тест шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан ч омикроны шинж тэмдэгтэй томуугийн халдвар өндөр байгааг эмч нар анхааруулав.
Хэрэв ханиад, Covid-19 уушгины хатгалгаа болж хүндэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэх нь зүйтэйг мөн анхааруулж байна.
Өвдсөн хүмүүсээс ажиглавал 14 хоногт халдварын шинж тэмдэг багасч байгаа ч цаашид 3-6 сар халдварын дараах хүндрэлүүд үргэлжилж байгаа аж. Томуугийн улирал үргэлжилж байгаа учраас гэрийн нөхцөлд утлага хийж, ханиалга дарах цай уух нь зөв. Түүнээс эмэн эмчилгээ огт хийж болохгүй. Цэртэй ханиалгаж л байгаа бол эмчид хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Учир нь бактерын халдвараар өвдсөн бол даруй эмчилгээг эхлэх чухал гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Холбоотой мэдээ