Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй

Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталсан байна. Ийнхүү бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр /2023.01.13/ зохион байгуулах юм. Иймд бүх дүүргийн ЗДТГ, харъяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриалж байгаа аж.

Жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээнд хог тээврийн болоод зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд чиглэл тус бүрээр цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажилладаг.

Мөн сууц өмчлөгчдийн холбоод, хороодын хувьд орон сууцны оршин суугчид, гэр хорооллын иргэдийн идэвх оролцоонд тулгуурлаж, гадна орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагыг нийслэлээс тавьдаг юм.

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор энэ жилийн хувьд "Ердөө 90 минут" уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж байна.

Тус цэвэрлэгээний талаар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.БАЯРАА:

-Өнөөдөр нийслэлд "Ердөө 90 минут" бүх нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулна. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/01 баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:00 цагаас эхэлж, 12:30 цагт дуусна. Аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс ойр орчныхоо 50 метр талбайг цэвэрлэнэ.

Иргэд мөн сайн дураараа өөрсдийнхөө гаднах орчноо цэвэрлэж, халтиргаа гулгаагаа арилгах, хог шорооноосоо салах үйл ажиллагааг зохион байгуулна.

Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж