Хакүхогийн зодог тайлах ёслолын VIP тасалбар 38 мянган доллар

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Хакүхогийн зодог тайлах ёслолын VIP тасалбар 38 мянган доллар

Хакүхогийн зодог тайлах ёслолын VIP тасалбар 38 мянган доллар

Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болно.

Түүний зодог тайлах ёслолыг Тоёота корпораци болон Санкё компани ивээн тэтгэхээр болжээ.

Монголд төрж, өссөн түүний хувьд өдгөө Мияагино дэвжээг удирдаж байгаа бөгөөд амьдралынхаа 20 жилийг сүмод зориулахдаа 45 түрүү хүртсэнийхээ эцэст өнгөрсөн жилийн есдүгээр сард зодог тайлсан билээ.

Зодог тайлах ёслолын энгийн тасалбарын үнэ 4-60 мянган иенийн үнэтэй байсан бөгөөд хэдийнэ зарагдаж дуусчээ. Харин “NFT” агуулсан VIP тасалбар 1-5 сая иенээр зарагдаж байна.

5 сая иен буюу 38 мянган ам.долларын зургаан ширхэг зарагдах “Diamond VIP” тасалбар их аваргын үсэнд хайч хүргэх, түүнтэй оройн зоог барих, фэн клубд нь элсэх, тусгай “NFT”, бэлэг дурсгалын зүйл авах зэрэг багтсан бол 14 ширхэг зарагдах 1 сая иенийн “Platinum VIP” тасалбарын эзэн нь их аваргын үсэнд хайч хүргэх боломжгүй.

Дээрх 20 ширхэг тусгай тасалбарын эздийг хүсэлт илгээсэн хүмүүсийн дундаас сонгох аж.

Түүний ёслолд 400 орчим хүн оролцоно гэх тооцоо гарчээ. Энэ талаар Мияагино ояката буюу М.Даваажаргал “400 орчим суудал бэлэн болох байх. Гэхдээ дахиад 400 хүний суудал засах боломж байна” гэжээ.

Тэрбээр зодог тайлснаасаа хойш 10 кг хассан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж